• Эрчим хүчний хэмнэлт
  • DTOG.mn
  • Асуулт хариулт
  • Заалт авах хуваарь
  • Цахилгаан дулааны тариф
  • Харилцах хаяг
"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Зургийн цомог
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл
      • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
      • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
    • Худалдан авах ажиллагаа
      • Тендерийн урилга
      • Худалдан авах үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Дотоод хяналт
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авилгын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Зургийн цомог
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл
      • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
      • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
    • Худалдан авах ажиллагаа
      • Тендерийн урилга
      • Худалдан авах үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Дотоод хяналт
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авилгын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс

Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл

  • Home
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл

“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

2020.06.20

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь  2020 оны хоёрдугаар улиралд  7 удаа удирдамжийн дагуу хурал хийж дараах асуудлуудыг хэлэлцсэн.

 Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:

  • 2019 оны жилийн үр дүнгийн цалин, урамшуулал олгох хувь хэмжээг батлагдсан цалингийн төлөвлөгөөнд багтаан олгохыг зөвшөөрсөн.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх 2020 оны ажлын төлөвлөгөөг баталсан.
  • Компанийн 2020 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн.
  • Компанийн Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөвлөх инженерийн нэмэгдлийг олгохыг зөвшөөрөв.
  • Нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
  • Компанийн 2020 оны бизнес төлөвлөгөө  батлах тухай хэлэлцэж баталсан.
  • Компанийн 2019 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын тайланг сонсож хэлэлцээд бусад худалдан авалтаар тусгагдсан 250,000,000 төгрөгийн задаргааг гаргаж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын хуралд танилцуулахыг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.
  • 50 MВт-ын төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын явцын талаар сонсож хэлэлцээд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн бэлтгэл ажлыг хангах, Монгол улсын хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Гүйцэтгэх захирал, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагч нарт даалгав.
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-ын хүчин чадлаар шинээр өргөтгөх төслийн зээлийн барьцаа хөрөнгийн асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг Гүйцэтгэх захиралд даалгав.
  • Эрчим хүчний салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилсон. ТУЗ-ийг гишүүдийн олонхийн саналаар М.Батгэрэлийг “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгов.
  • “ДБЭХС”  ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны  4 дүгээр сарын 23-ны өдрийн 14.30  цагт Эрчим хүчний  яамны хурлын танхимд  хуралдуулахаар шийдвэрлэв.
  • Компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүн, 2019 оны үйл ажиллагааны тайлан, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний гүйцэтгэлийг “Хангалттай ” гэж дүгнэв.
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг 104,673,000 төгрөгөөр батлав.
  • Компани 2019 онд санхүүгийн алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хувиарлахгүй байхаар шийдвэрлэв.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх түр хороог В.Дарханбаатар, Б.Баясгаланбаатар, С.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
  • 2020 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар сонсож хэлэлцээд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах” журмын дагуу тайлагнаж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
  • Компанийн 2020 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлийг сонсож хэлэлцээд 2020 оны бизнес төлөвлөгөө, зорилтот түвшингийн үзүүлэлтүүдэд тодотгол хийхийг, аудитын зөвлөмж, албан шаардлагын биелэлтийг III дугаар улиралд багтаан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахыг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.
  • Компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн, цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон, хавсралтанд заасан 146 нэр төрлийн 3,014,019,620 төгрөгийн балансын үнэтэй үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах саналыг дэмжиж, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
  • Гүйцэтгэх захиралтай байгуулсан “Контракт”-г сунгах тухай хэлэлцээд “ДБЭХС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.ОтгонбаатарынКонтрактыг шинэчлэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн  1 жилийн хугацаагаар байгуулсан.

ТУЗ-ийн нарийн бичиг  Г.Нарантуяа

_________________________________________________________________________________________________________________________________


“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭ

2019.01.09

Эрчим хүчний салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот тогтоолоор  Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзийг “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдлоо.

№ Гишүүдийн
нэрс
Албан тушаал Байгууллага, албан тушаал Томилогдсон огноо
1 Б..Ерэн-Өлзий ТУЗ-ийн дарга ЭХЯ-ний  Бодлого, төлөвлөлтийн газрын   хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол
2 Ц.Түвшинзаяа ТУЗ-ийн гишүүн ТӨБЗГ-ын  ТӨБХХэлтсийн дарга ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол
3 Н.Амартүвшин ТУЗ-ийн гишүүн ЭХЯ-ний Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол
4 Б.Баясгаланбаатар ТУЗ-ийн гишүүн ЭХЯ-ний Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн мэргэжилтэн ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол
5 С.Ариунболд ТУЗ-ийн гишүүн ЭХЯ-ний Түлшний хэрэгжилтийг зохицуулах газрын Эрчим хүчний нүүрс болон  хийн хэлтсийн мэргэжилтэн ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол
6 Д.Дулмаа ТУЗ-ийн гишүүн ЭХЯ-ний Бодлого, төлөвлөлтийн газрын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол
7 Г.Пүрэвдорж ТУЗ-ийн хараат
бус гишүүн
МЭХА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол
8 Д.Мягмартогтох ТУЗ-ийн хараат
бус гишүүн
SBN телевизын мэдээний албаны дарга ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол
9 Ш.Дуламсүрэн ТУЗ-ийн хараат
бус гишүүн
ШУТИС-Дархан технологийн сургуулийн багш ЭХ-ний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын №04  тоот тогтоол

_________________________________________________________________________________________________________________________________

 

“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

 ХУРЛЫН МЭДЭЭ

2018.09.30

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь  2018 оны хоёрдугаар улиралд нэг  удаа  хурал хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн ТЭЗҮ боловсруулах зардал батлах тухай
  2. Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-ын хүчин чадлаар шинээр өргөтгөхөд шаардлагатай байгаа төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн тухай
  3. Банкны баталгаа гаргуулах  тухай
  4. II улирлын санхүүгийн тайлан тэнцлийн тухай

ТУЗ-ийн нарийн бичиг  Г.Нарантуяа

_________________________________________________________________________________________________________________________________


 

“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

 ХУРЛЫН МЭДЭЭ

2018.06.09

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь  2018 оны хоёрдугаар улиралд 3 удаа  хурал хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Ногдол ашиг хуваарилах тухай
  2. Үндсэн хөрөнгө актлах тухай
  3. Компанийн 2017-2018 оны өвлийн их ачааллыг давсан тайлангийн тухай
  4. Компанийн 2018 оны I улирлын санхүүгийн тайлан тэнцэл, техник эдийн засгийн үзүүлэлтийн гүйцэтгэлийн тухай
  5. Урамшуулал олгох тухай
  6. Гүйцэтгэх захирлын ээлжийн амралтын тухай
  7. Хуримтлагдсан  ашгаар хөрөнгө оруулалт, засвар шинэчлэл хийх  тухай
  8. “МАК” ХХК-тай хамтран ажиллах тухай
  9. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт орсоныг танилцуулах
  10. Компаний ТУЗ-ын даргыг компаний тухай хуулийн дагуу олонхийн саналаар сонгох тухай
  11. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дэд хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:

  • компанийн 2017 оны аудитлагдсан санхүүгийн тайлан тэнцлийн дүнгээр тайлант үед 3,926,483,517 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул 2018 оны батлагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тусгагдсны дагуу балансын цэвэр ашгийн 15 хувиар ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
  • Компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн, цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон 46 нэр төрлийн 1,444,060,356 төгрөгийн балансын үнэтэй үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах саналыг дэмжиж, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулахыг Гүйцэтгэх удирдлагад даалгав.
  • Компанийн 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж өвлийн их ачааллыг аваарь, осол сааталгүй амжилттай давсан тул “Сайн” гэж дүгнэн, 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд, зуны горимыг барих, засвар үйлчилгээний ажлуудыг цаг хугацаанд нь эхлүүлэн хийж, үйлдвэрлэлийн тоноглолын найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгов.
  • Компанийн 2018 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлийг хэлэлцээд 2018 оны батлагдсан зорилтот түвшинг ханган биелүүлэхийн тулд авлагыг бууруулах талаар зохиох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
  • Компанийн Гүйцэтгэх захирал Гэндэнжамц овогтой Отгонбаатартай байгуулсан “Контрактын гэрээ”-ний үүргийн биелэлтийн дүнгээр 99.0 оноо буюу “Сайн” үнэлгээ авсан тул журамын дагуу урамшуулал олгох саналыг дэмжиж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралд оруулан шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
  • Төвийн бүсийн эрчим хүчний системээс худалдан авах цахилгаан эрчим хүчний тарифын өөрчлөлтөөр бий болох эх үүсвэр, компанийн балансын хуримтлагдсан ашгаар Хэрлэн-Булган 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар шинэчлэлийн ажил, ажиллагсдын соёл спортын төвийн их засварын ажил хийхийг дэмжив.
  • Үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднэс “Дорнод МАК” нүүрсний уурхайн шинээр нээгдсэн уулын 2 дугаар блокоос Дулааны цахилгаан станцын зуухны горимд сөрөг нөлөөлөлгүй, технологийн шаардлага, найдвартай ажиллагааг  хангасан нүүрсийг нэг тонныг  нь 12,600 / НӨАТ-гүй/ төгрөгөөр “Монголын алт” ХХК-тай тодорхой хувиар худалдах, худалдан авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулж ажиллахыг зөвшөөрөв.
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 223,225 дугаар тогтоолуудаар ДБЭХС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон. ТУЗ-ийг гишүүдийн олонхийн саналаар Ц.Түвшинзаяаг “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгов.

 ТУЗ-ийн нарийн бичиг  Г.Нарантуяа

_________________________________________________________________________________________________________________________________


 

 “ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

 ХУРЛЫН МЭДЭЭ

2018.03.30

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь  2018 оны нэгдүгээр улиралд 2 удаа  хурал хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Компанийн 2018 оны бизнес төлөвлөгөөг батлах тухай
  2. 2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг батлах тухай
  3. 2017 оны жилийн үр дүнгийн шагналын хувь хэмжээг тогтоох  тухай
  4. Компанийн  2017 оны үйл ажиллагааны тайлан, жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүнгийн  тухай
  5. Гүйцэтгэх захирлын  2017 оны контрактын гэрээний үүрэг, зорилтот түвшингийн биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх
  6. Дотоод хяналтын албаны 2017 оны  үйл ажиллагааны тайланг сонсох тухай
  7. ТУЗ-ийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны ажлын төлөвлөгөөг батлах  тухай

 Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:

  • Компанийн 2018 оны бизнес төлөвлөгөө болон худалдан авалтын төлөвлөгөөг тус тус баталсан.
  • Компанийн 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр ажилтнуудад олгох жилийн үр дүнгийн шагналын хэмжээг 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоосон.
  • 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцлийн дүн, аудитын дүгнэлтийг хэлэлцээд 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг бүрэн ханган биелүүлж, ашигтай  ажилласан тул компанийн 2017 оны үйл ажиллагааг “Cайн” гэж дүгнэсэн.
  • Гүйцэтгэх захиралтай байгуулсан “Контрактын гэрээ”-ний биелэлт, 2017 оны ажлын тайланг хэлэлцээд гэрээний биелэлтийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг 60.0 оноогоор дүгнэсэн.
  • Дотоод хяналтын албаны 2017 оны ажлын тайланг сонсож танилцаад тайлангийн хэрэгжилт биелэлтийг гаргахдаа үзүүлэлт тус бүрээр үнэлж дүгнэхийг үүрэг болгосон.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны ажлын тайланг хэлэлцээд Хангалтай гэж дүгнэн 2018 оны ажлын төлөвлөгөөг баталсан.

  ТУЗ-ийн нарийн бичиг  Г.Нарантуяа

_________________________________________________________________________________________________________________________________


“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын мэдээ

2017.09.28

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 2017 оны 9 дүгээр сарын 28нд  ээлжит хурлаа хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын явцын тухай

2. Компанийн 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөний биелэлт, аваарийн нөөц бүрдүүлэх тухай

3. Компанийн ажиллагсдын албан тушаалын цалингийн сүлжлийг шинэчлэн батлах тухай

4. Урамшуулал олгох тухай

5. Компанийн хүний нөөцийн өнөөгийн байдлын тухай

6. Зардал гаргах тухай

7. Хөндлөнгийн аудитын байгууллага сонгох тухай

8. “МАК” ХХК-ийн нүүрсний тухай

Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:

  • 2017-2018 оны өвлийн ачааллын үед хэрэглэгчдийг батлагдсан горимын дагуу эрчим хүчээр хэвийн найдвартай хангах, осол сааталгүй ажиллахыг Ерөнхий инженерт, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн хангаж, аваарийн нөөцийг нэн даруй бүрдүүлж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын хуралд дахин танилцуулахыг Гүйцэтгэх удирдлага нарт тус тус  үүрэг болгов.
  • Худалдан авах ажиллагааг түргэтгэж их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажилд төлөвлөсөн хөрөнгийг 2017 онд багтаан дуусгах, тодотголд тусгагдсан худалдан авалтуудыг шуурхай зохион байгуулах, Сангийн яамнаас баталсан “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журамын” дагуу бичмэл тайланд худалдан авах ажиллагааны тоо, гүйцэтгэл, үр дүнг үнэн зөв тусгаж тайлагнах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  баримталж буй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах, худалдан авалтад тавих хяналтыг сайжруулах ажиллахыг Гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
  • Ажлын байрны зураглал, төлөвлөлт, томилгоог зөв хийх, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоонд багтаан ажиллах, мэргэжлийн байгууллагаар хүний нөөцийн бодлого боловсруулах ажил зохион байгуулж ажиллахыг Гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
  • Компанийн 2017 оны хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засварын батлагдсан төсөвт багтаан шинэчлэгдсэн жагсаалтаар батлагдсан аваарийн нөөц бүрдүүлэхийг зөвшөөрч, батлагдсан компанийн 2017 оны хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засварын төлөвлөгөөний дүнд багтаан холбогдох хууль тогтоомжийн дагуу аваарийн нөөц бүрдүүлэхийг Гүйцэтгэх удирдлагад даалгав.
  • Компанийн ажиллагсдын цалинг 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эрчим хүчний салбарын мэргэжлийн зэргийн итгэлцүүр, цалингийн нормчлол, ажлын ачаалал, гүйцэтгэл, үр дүнд уялдуулж, энэ оны төсөвт багтаан нэмэхийг зөвшөөрч шийдвэр гаргав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 06ны өдрийн 170 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.
  • Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг Эрчим хүчний яаманд гаргахыг зөвшөөрөв.
  • Компанийн 2017 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудит хийх хөдлөнгийн аудитын байгууллагыг сонгох, түүнтэй байуулах гэрээний нөхцлийн талаар санал боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахыг Аудитын  хороонд даалгав.
  • “Монголын алт” ХХК-ийн нүүрсний 2 сарын хугацаанд үйлдвэрлэлд туршсан тухай асуудлыг хэлэлцээд тус компанийн нүүрсийг турших явцад гарсан эерэг, сөрөг нөлөөлөл, түүнтэй холбоотой тайлан, дүгнэлтийг нүүрс нийлүүлэгч компанид албан бичгээр хүргүүлэхийг Гүйцэтгэх удирдлагад даалгав.

ТУЗ-ийн нарийн бичиг

_________________________________________________________________________________________________________________________________


“ДБЭХС” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл төв компани дээр ирж хуралдав

2017.08.11

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 2017 оны 08 дугаар сарын 07нд  төв компани дээр ээлжит хурлаа хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

 1. ТУЗ-ийн дэргэдэх дэд хороод шинэчлэн байгуулах

2. Гүйцэтгэх захирлын ээлжийн амралтын тухай

3. Компанийн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

4. II улирлын санхүүгийн тайлан тэнцлийн тухай

5. 2017 оны бизнес төлөвлөгөөний тодотгол оруулах тухай

6. Дотоод хяналтын албаны ажлын тайлан

7. 2017 онд орсон шалгалтуудын дүнг танилцуулах, авах арга хэмжээний тухай

8. “МАК” ХХК-ийн нүүрсний туршилтын явцын тухай

Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:

  • ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан  ТУЗ-ийн дэргэдэх Дэд хороодыг шинэчлэн томилов.
  • Гүйцэтгэх захирлын ээлжийн амралтын хугацаанд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажиллахыг Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан, Техник хяналтын албаны дарга Т.Төмөрбаатар нарт үүрэг болгов.
  • 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлийг хэлэлцээд тайлант хугацаанд 21,049.9 сая төгрөгийн орлого олж, 18,141.7 сая төгрөгийн зардал гаргаж, 2,784.1 сая төгрөгийн ашигтай ажилласан тул хангалттай гэж дүгнэв.
  • 2017 оны бизнес төлөвлөгөөнд тодотгол хийж, шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэхийг зөвшөөрч  шийдвэр гаргав.
  • Компанийн хэмжээнд хийх дотоод хяналтыг тогтмолжуулж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч арга зүйн зөвлөмжөөр хангах, цаашид дотоод хяналтын албыг ажлын тайлангаа улирал бүр Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж байхыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
  • 2017 онд орсон шалгалтуудын дүн танилцуулах, авах арга хэмжээний  талаар хэлэлцээд Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж түүний мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гарган боловсруулж 9 дүгээр сард Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулахыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.
  • “Монголын алт” ХХК-ийн нүүрсний туршилтын явцтай танилцаж 15 хоногоор үргэлжлүүлэн гүйцэтгэх, туршилтын дүн, эерэг сөрөг нөлөөллийг 15 хоног тутамд Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж байхыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов.

_________________________________________________________________________________________________________________________________


“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл компанийн өнөөгийн байдалтай танилцав

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Түвшинзаяа бусад ТУЗ-ын гишүүдийн хамтаар 2017 оны 6-р сарын 16 -ны өдөр компаний өнөөгийн байдалтай танилцаж тулгамдаж буй асуудлуудаар санал солилцов.

_________________________________________________________________________________________________________________________________


“ДБЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар төлөөлөн удирдах зөвлөлтэй контрактын гэрээ байгуулав

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 141 тоот тогтоолоор “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, Гүйцэтгэх захирал Г.Отгонтбаатартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг “Сайн” гэж дүгнэсэн.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2017 оны 5 дугаар сарын 15-нд хийсэн. Тус хурлаар  компанийн  Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар Төлөөлөн удирдах зөвлөлтэй контрактын гэрээг нэг жилээр байгуулав.

_________________________________________________________________________________________________________________________________


“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хурлаа 2017 оны 3-р сарын 15-ны өдөр хийлээ. Тус хурлаар  компанийн  Гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар 2016 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан, үйл ажиллагааны тайлангаа тавьж 2016 оны зорилтот түвшин, Гүйцэтгэх захирлын “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний  биелэлтийг хэлэлцлээ.

Хурлаас компанийн 2016 оны санхүүгийн тайлан тэнцлийг дүгнэн, гүйцэтгэх захиралтай байгуулсан зорилтот түвшинг хэлэлцсэн асуудлуудаар зохих шийдвэрүүдийг гаргаж цаашид авах арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө.

_________________________________________________________________________________________________________________________________


“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС 2017 ОНД ГАРГАСАН ТОГТООЛ, ШИЙДВЭРҮҮД

           Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 4 дүгээр  сарын 25-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг чөлөөлөх, сонгож батлах тухай” 195, 196 дугаар тогтоолоор ТУЗ-ийн хараат бус гишүүн Ш.Оюнтөгсийг чөлөөлж, ТУЗ-д хараат бус гишүүнээр Б.Нарангоог томилсон байна.

          ТУЗ-ийн даргаар  ТӨБЗГарын  Төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, ТУЗ-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэгч гишүүнээр  ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага,зохицуулалтын газарт Засгийн газрын Ахлах референт Н.Мөнхбат, ЭХЯ-ны ТЗУГ-ын хуулийн хэлтсийн дарга Н.Бямбадорж, ХХААХҮЯ-ны харьяа Халхгол үндэсний бүтээн байгуулалтын захирал Т.Жамбалцэрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ТӨБХШХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг, СЯ-ны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.Болор-эрдэнэ, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Г.Пүрэвдорж, Ш.Батренчин, Б.Нарангоо нар ажиллаж ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

            2017 оны эхний хагас жилд  Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар  4 удаа ирц бүрдүүлэн хуралдаж  нийт 9 асуудал хэлэлцэж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгсөн удирдамж чиглэлийн  дагуу хэлэлцсэн асуудлаар 9 тогтоол,  3 тэмдэглэл гарган баталж, шийдвэрүүдийн биелэлтийг хангаж ажиллаж  байна.

2017.01.19

№ Хэлэлцсэн асуудал Хурлын шийдвэр
Тогтоол Тэмдэглэл
1 Компанийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн төлөвлөгөөг батлах тухай +
2 2017 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг батлах тухай +

2017.03.15

№ Хэлэлцсэн асуудал Хурлын шийдвэр
Тогтоол Тэмдэглэл
1 Компанийн  2016 оны жилийн эцсийн  санхүүгийн тайлан тэнцлийн тухай; + +
2 Компанийн 2016 оны зорилтот түвшингийн биелэлт, Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн тухай + +
3 Төлөөлөн удирдах зөвлөл болон аудитын хорооны 2016 оны ажлын тайлан +

2017.04.06

№ Хэлэлцсэн асуудал Хурлын шийдвэр
Тогтоол Тэмдэглэл
1 Ногдол ашгийн тухай +
2 Зардал гаргах тухай +
3 МАК-тай хамтран ажиллах тухай +

2016.05.15

№ Хэлэлцсэн асуудал Хурлын шийдвэр
Тогтоол Тэмдэглэл
1 Гүйцэтгэх захиралтай контракын гэрээ  байгуулах
Тарифын өөрчлөлтөөр зуух №1,2,3-ыг шинэчлэх тухай +

_________________________________________________________________________________________________________________________________


“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН 2016 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2016 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тайлант хугацаанд 11 удаа ирц бүрдүүлэн хуралдаж, 4 удаа ажлын шугмаар гишүүдийн саналыг авч, нийт 32 асуудал хэлэлцэж өгсөн удирдамж чиглэлийн дагуу хэлэлцсэн асуудлаар 24 тогтоол, 8 тэмдэглэл гарган баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан. ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудалд ЭХЯ-наас 5, ТӨБЗГ-аас 6, нийт 11 удаа удирдамж авч ажилласан. ТУЗ-ийн тогтоол шийдвэрүүдийн биелэлт бүрэн хангаж ажилласан байна.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-нд зарлан хуралдуулж 6 асуудал оруулан хэлэлцүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн 2016 оны тайлан тэнцлийн дүнг батлах, ТУЗ-ийн 2015 оны ажлын тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх, ТУЗ-ийн зардлын төсвийг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгож батлах, ногдол ашиг хуваарилах зэрэг асуудлуудаар зохих тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
2016 онд Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба тайлант хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг 3 удаа, гишүүдийг 2 удаа чөлөөлж томилсон, хараат бус гишүүдийг 1 удаа чөлөөлж томилсон.
Хараат бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан, төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдээс бүрдсэн “Нэр дэвшүүлэх түр хороо” байгуулан Хараат бус гишүүдийг сонгон шалгаруулж Хувьцаа эзэмшигчдийн хуралд санал оруулан шийдвэрлүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2016 онд ТУЗ-ийн зардалд 44,691.6 мянган төгрөгөөр баталж өгснөөс, 43,263.2 мянган төгрөг зарцуулсан байна.

_________________________________________________________________________________________________________________________________


2019 ТУЗ-ын 2019 оны төсөв батлах тухай
2019 Гүйцэтгэх захирлын контрактыг дүгнэх тухай
2019 2018 оны ногдол ашгийн тухай
2017 “ДБЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатартай байгуулах контрактын гэрээ
2017 Ногдол ашгийн хувь хэмжээ
2017 Орон тоо нэмэх тухай
2016 ”ДБЭХС”ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатартай байгуулсах хөлсөөр ажиллах гэрээ
2016 “ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ТОГТООЛ, ШИЙДВЭРҮҮД
2016 “ДБЭХС” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол

Хайлт

Шинэ мэдээ

Шинэ оны мэнд хүргэе!
31Dec2020
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан “ТӨРИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ” гэрээний 2019 оны биелэлтийг 99% буюу сайн үнэлгээтэй дүгнүүллээ
30Dec2020
2020 оны Компанийн тэргүүний ажилтнуудыг шалгаруулав
30Dec2020
“ДБЭХС” ТӨХК-ийн шуурхай хурал боллоо
11Nov2020

Харилцах хаяг

  • Манай хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Утас: 7058 4547
  • Имэйл: info@ees.energy.mn
  • Facebook хуудас: facebook.com/"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК

Бидний тухай

  • Компаний танилцуулга
  • Мэндчилгээ
  • Байгууллагын бүтэц
  • Түүхэн замнал
  • Харилцах хаяг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв

  • Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв
  • Гарын авлага
  • Техникийн нөхцөл
  • Заалт авах хуваарь
  • Цахилгаан дулааны тариф
  • Асуулт хариулт

Имэйл мэдээ

Сайтын шинэчлэлийг имэйл хаягаараа авах бол:

"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК