Мэндчилгээ

 

Эрхэм хэрэглэгч, харилцагч Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Манай хамт олон хэрэглэгчдээ дээдлэн хүндэлж, түргэн шуурхай ажил үйлчилгээг эрхэмлэн цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирлээ.

“ДБЭХС” ТӨХК-ийн хамт олон Эх орныхоо зүүн бүс нутгийн гал голомтыг бадрааж эрчим хүч үйлдвэрлэн түгээх онцгой хариуцлагатай, эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ олсон ололт амжилтаа улам бататгаж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэхээр итгэл дүүрэн хөдөлмөрлөж байна

Дорнодын станцынхан хэмээх нэгэн нэрээр овоглож үйлдвэрийнхээ тулгын чулууг тавилцахаас эхлэн мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууд, ажилтан албан хаагчид болон эрчим хүчний нийт хэрэглэгч Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсын гал голомт өнөд мандан бадрах болтугай.

 

Компаний танилцуулга

          Монгол улсын Засгийн газар Зүүн бүс нутгийн  эрчимтэй хөгжлийг хангах, Чойбалсан хотыг аж үйлдвэржүүлэн хөгжүүлэх зорилгоор 1967 оны 06 дугаар сарын 17 ны өдөр тус цахилгаан станцын суурийг тавьж, 1967-1970 онд ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) техник эдийн засгийн тусламжаар 12MВт-ын суурилагдсан хүчин чадалтай Дулааны цахилгаан станц баригдан ашиглалтанд орж, 1979-1982 онд Дулааны цахилгаан станцыг БКЗ-75-39/ФБ маркийн 3 зуух, ПТ12-35/10М маркийн 2 турбогенератораар өргөтгөж станцын хүчин чадал 36MВт болж нэмэгдсэн.

            Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09 ны өдрийн 164 дүгээр тогтоолоор “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани болон үйл ажиллагаа нь өргөжин тэлж, эрчим хүчний хангамжийн үйлчлэх хүрээ Монгол улсын Зүүн бүс нутгийг хамрах болов. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааны 70 хувийг Монгол улсын Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар тус тус эзэмшдэг.

     Үндсэн үйл ажиллагааны хувьд тус компани цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах, цахилгаан импортлох, эрчим хүчний тоноглолд засвар туршилт хийх, цахилгаан, дулааны эрчим хүчний тоолуур гүйдлийн трансформатор суурилуулах, засварлах зэрэг 9 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

       Монгол Улсын Эрчим хүчний яам нь БНХАУ-ын ТБЕА компанитай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх” төслийн гэрээг байгуулснаар барилга угсралтын ажил эхэлсэн.

      Төслийн нээлтийн шав тавих ёслолын үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж ёслолын түүхэн үйл ажиллагаанд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Эрчим хүчний яам, “ДБЭХС” ТӨХК-ийн ажилтнууд болон холбогдох албаны хүмүүс оролцcон.

      Чойбалсангийн 50 МВт-ын шинэ дулааны цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болж ёслолын түүхэн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрчим Хүчний сайд Б.Чойжилсүрэн, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Эрчим хүчний яам, Төслийн гүйцэтгэгч компанийн төлөөлөл, “ДБЭХС” ТӨХК-ийн ажилтнууд болон холбогдох албаны хүмүүс оролцcон.

   Төслийн үргэлжлэх хугацаанд давхардсан тоогоор Монгол, БНХАУ, БНСВьетнам улсын нийт 1570 хүн, 80 гаруй тусгай зориулалтын машин механизм барилга угсралтын ажилд оролцсон.

Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум суурин газрын 32110 айл өрх, 3186 аж ахуйн нэгж, байгууллага, 17 уул уурхай, газрын тос олборлолтын компаниудыг 0.4, 6, 10, 15, 35, 110кВ-ын 3698,9 км агаарын болон кабель цахилгаан дамжуулах шугам, 468 ком дэд станцыг ашиглан цахилгаанаар хангаж байна. Мөн Чойбалсан хотын 924 аж ахуйн нэгж, 8902 айл өрхийн хэрэглэгчдийг 26,5 хос км далд болон ил шугамаар дамжуулан дулаанаар ханган ажиллаж байна.

      “ДБЭХС” ТӨХК нь Сүхбаатар ЦТС-ний 1 салбар, Захиргаа, хүний нөөцийн, Санхүү, эдийн засгийн, Худалдан авах ажиллагааны, Хяналт аюулгүй ажиллагааны, Техникийн бодлогын, Нийтлэг үйлчилгээний, Эрчим хүч борлуулалтын 7 хэлтэс, Үйлдвэрлэл шуурхай ажиллагааны 1 алба, Төсөл хэрэгжүүлэх 1 нэгж, Түлш дамжуулах, Зуух, Турбин, Хими, Цахилгаан, Компьютер-дулааны хэмжүүр автоматик,  Цахилгаан шугам сүлжээ, Дулааны шугам сүлжээний нийт 8 цех, нэгжийн зохион байгуулалттай, холимог бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн хүний нөөцийн хувьд удирдлага 10, ИТА 182, ажилтан 555  нийт 748 хүний батлагдсан орон тоотой, магистр 9, бакалавр 302, тусгай дунд 139, бүрэн дунд 306, бүрэн бус дунд боловсролтой 7 хүн байгаагаас Монгол улсын Зөвлөх инженер 8, мэргэшсэн инженер 14, мэргэшсэн нягтлан бодогч 7, мэргэшсэн төсөвчин 3 хүн ажиллаж байна.

Хоногийн бага ачаалал:

32.7 МВт (2024-11-05)

Хоногийн дундаж ачаалал:

33.8 МВт (2024-11-05)

Хоногийн их ачаалал:

35.7 МВт (2024-11-05)

Хэрэглэгчдэд үйлчлэх төв

ТАНИЛЦУУЛГА

Тус төвийн танилцуулга

АСУУЛТ ХАРИУЛТ

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд зөвлөмж

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Цахилгаан шугам сүлжээ, дулааны шугам сүлжээний техникийн нөхцөл олгох журам

ЗААЛТ АВАХ ХУВААРЬ

Эрчим хүч хэрэглэгчдийн сар бүрийн тоолуурын заалт авах хуваарь

Холбоос