
“ДБЭХС” ТӨХК нь Сүхбаатар ЦТС-ний 1 салбар, Захиргаа, хүний нөөцийн, Санхүү, эдийн засгийн, Худалдан авах ажиллагаа, хангамж үйлчилгээний, Хяналт аюулгүй ажиллагааны, Эрчим хүч борлуулалтын 5 хэлтэс, Техникийн бодлого, шуурхай ажиллагааны 1 алба, Түлш дамжуулах, Зуух, Турбин, Хими, Цахилгаан, Компьютер-дулааны хэмжүүр автоматик, Цахилгаан шугам сүлжээ, Дулааны шугам сүлжээний нийт 8 цех, Механик засварын 1 хэсэг гэсэн зохион байгуулалттай, холимог бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Компанийн хүний нөөцийн хувьд удирдлага 9, ИТА 164, ажилтан 547 нийт 720 хүний батлагдсан орон тоотой, магистр 7, бакалавр 339, тусгай дунд 87, бүрэн дунд 273, бүрэн бус дунд боловсролтой 6 хүн байгаагаас Монгол улсын Зөвлөх инженер 7, мэргэшсэн инженер 15, мэргэшсэн нягтлан бодогч 7, мэргэшсэн төсөвчин 3 хүн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга: Т.Оюун
Холбоо барих утас: 70583646
Цахим шуудан: info@ees.energy.mn
