1. Ажиллах цагийн хуваарь?
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хаяг 6-р баг Ивээл хороолол.
Лавлах утас: 77774771.
Ажиллах өдөр: Даваа- баасан.
Ажиллах цаг: 08:00-17:00
Цахилгаан шугам сүлжээний хаяг 6-р баг Буйр хороолол
Лавлах утас: 77774771.
Ажиллах өдөр: Даваа- баасан – ажиллах цаг: 17:00-08:00
Бямба, ням – ажиллах цаг: 08-22:00
Холбогдох цахим хаяг: Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв Дорнод
Вэб сайт: ees.energy.mn
2. Хэрэглэгч та цахилгааны кодоо хэрхэн мэдэх вэ?
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 77774771 утасны дугаарт холбогдож, лавлаж асууна уу.
3. Эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээ хэрхэн шалгах вэ?
151545 тусгай дугаарт цахилгааны 7-н оронтой кодоо илгээснээр төлбөрийн үлдэгдэл мэссэжээр илгээгдэнэ.
- Утасны дугаар бүртгүүлснээр ямар хэрэгтэй вэ?
Утасны дугаараа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн программд бүртүүлснээр цахилгаан дулааны төлбөрийн мэдээлэл, эрчим хүчээр түдгэлзүүлэх мэдэгдэл, цахилгааны урсгал засварын мэдэгдэл, тоолуур баталгаажуулах мэдэгдэл, эрчим хүчний төлбөрийн НӨАТ-ын сугалааны дугаар зэрэг мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
- Эрчим хүчний төлбөр төлөх боломжууд
- Банкны аль ч салбарт цахилгааны 7-н оронтой кодоо хэлж бэлнээр төлбөрөө төлөх
- АТМ, интернэт банк, мобайл банк ашиглан төлөх
- Биллсэнтр аппликшн, сайт ашиглан төлөх
- mn сайт ашиглан төлөх
- Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн кассанд бэлнээр төлөх
- Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 1 давхарт байрлах КИОСК төхөөрөмж ашиглан картаар болон qpay-ээр төлж болно.
- Эрчим хүчний төлбөр төлөх дансны дугаарын мэдээлэл
Хаан банк 5405073610
Төрийн банк 260000028233
Голомт банк 4701000855
Хас банк 5000158819
ХХБанк 401008131
- Эрчим хүчний төлбөр төлсөн НӨАТ-ын баримтаа хэрхэн авах вэ?
- Цахимаар төлсөн бол бүртгэлтэй утасны дугаарт НӨАТ-ын сугалаа мэссэжээр илгээгдэнэ.
- Биллсэнтр аппликшн, сайтанд НӨАТ-ын баримт байна.
- Тоолуурын заалтыг хэрхэн авдаг вэ?
Тоолуурын заалт авагч Борлуулалтын хэсгийн байцаагч хуваарилсан маршрутаар хэрэглэгчтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний дагуу
- Ахуйн хэрэглэгчдийн цахилгааны тоолуурын заалтыг сар бүрийн 20-30,
- ААНэгж байгууллагын заалтыг 30-31,
- Төсвийн байгууллагын заалтыг 19-20 өдрүүдэд тус тус тоолуурын заалтыгбичилт хийгддэг.
8.Тоолуур, хэмжих хэрэгсэлтэй холбоотой ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн Борлуулалтын хэсэг,Техник үйлчилгээний хэсгээс бүх төрлийн тоолуур, гүйдлийн трансформаторыг шалгах, сольж угсрах, тоолуурт гадны хэрэглээ орсон эсэхийг шалгах, тоолуурт лац, таг тавих зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Харин тоолуур баталгаажуулалт,засвар үйлчилгээг Стандарт Хэмжил Зүйн Төвд улсын байцаагч болон ЦШС-ний цехийн тоолуурын лаборторид хийнэ.
- Цахилгаан хэрэглэгчдээс суурь хураамж яагаад авдаг вэ?
Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг.
Цахилгааны хэрэглэгчдийн сарын суурь төлбөрийг бусад эрчим хүчний салбаруудад 2008 оны 7-р сарын 15-ны өдрөөс, ДБЭХС ТӨХК-д 2013 оны 8-р сарын 5-наас эхлэн мөрдөж эхэлсэн.Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2015 оны 7-р сарын 06-ны өдрийн 199-р тогтоолоор суурь тариф 2000 төгрөг болж өөрчлөгдсөн.
- Гэрт хүнгүй шахуу, хэрэглээ ихсээгүй байхад төлбөр их гарлаа. Хэнд хандах вэ?
Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын
7.13. Хангагч нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг сард нэгээс доошгүй удаа хянан тооцоолно. Тоолуурын заалт авах хугацааг гэрээгээр зохицуулна.
7.15. Хэрэглэгч цахилгаан эрчим хүчний тооцоог буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ.
Төлбөр их гарлаа гэж үзвэл ДБЭХС ТӨХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвийн лавлах 77774771 утсанд тоолуурын заалт харах дуудлага өгч, заалтаа тулгаж, шалгуулж болно. Шалгаад хэрвээ таны зүгээс гаргасан гомдол батлагдвал холбогдох арга хэмжээг авч, гомдлыг барагдуулдаг.
11. Эрчим хүчээр таслах эрхтэй юу?
2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
32.2.Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
32.2.1.эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;
32.2.2.эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;
32.2.3.тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн;
32.2.4.хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан;
32.2.5.байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;
32.2.6.хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй.
- Бичилт хийгдэхгүй байна?
Цахилгаан эрчим хүчний төлбөр тухайн сардаа гараагүй бол ДБЭХС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах хэрэгтэй. Таны хүсэлтийн дагуу хариуцсан хэсгийн инженер шалгалт хийж, зөрчлийг арилгана. Таны сонор сэрэмж төлбөр бөөнөөр гарах, хэрэглээний тариф өөрөөр бодогдох зэрэг хүндрэлүүдээс сэргийлэх болно.
- Щитний хаалга эвдэрхий байна?
Хэрэв щит, щитний хаалга, цоож эвдэрхий бол Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн утсаар мэдэгдээрэй. Ингэснээр щитэн доторх тоолуур, автомат зэрэг алдагдах, хүн мал, амьтан хүчдэлд нэрвэгдэх аюулаас урьдчилан сэргийлнэ.
- Хүнээс байр, орон сууц худалдан авахад ЦЭХ-ний өр төлбөрийг хэн хариуцах вэ?
Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын
7.10. Хэрэглэгч нь тухайн байрнаасаа түр буюу бүрмөсөн нүүх, байраа бусдад шилжүүлэх тохиолдолд энэ тухайгаа хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хийж дуусгах үүрэгтэй.
7.11. Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нүүхдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгаж, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна.
7.12. Энэ дүрмийн 7.11-д заасан тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг хариуцна.
- Манайх өртэй учир цахилгааны мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байна. Яавал дээр вэ?
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтантай уулзаж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийж болно.
- Гэр хороолол болон орон сууцны айл 2 тарифт тоолуур тавиулмаар байна. Хаана хандах вэ?
» Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 3-р сарын 25-ны 94 тоот тогтоолоор айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг шинэчлэн баталсан. Иймд шинээр 2 тарифт тоолуур тавиулах бол ДБЭХС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандана уу.
- Цахилгааны тарифын хөнгөлөлт эдлэхНийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд ямар хүмүүс багтдаг вэ?
5.3. Төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөл:
5.3.1.Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой дараах ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд: дараах хэрэглэгчид хамрагдана.
5.3.1.1.Тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй байнгын асаргаа шаардлагатай ахмад настан;
5.3.1.2.Тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй нэн ядуу иргэн;
5.3.1.3.Ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;
5.3.1.4.Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
5.3.2.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд цахилгааны тарифыг мөрдөхөдэрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлтэй, хангагчтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан, төлбөрийн үлдэгдэлгүй байх гэсэн нөхцлүүдийг хангасан байна.
5.3.3.Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд мөрдөх цахилгааны тарифт хамрагдахыг хүсэгч нь хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд дараах материалуудыг бүрдүүлнэ.
а)Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан:
- Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг/;
- Харьяа өрхийн эмнэлэгийн тодорхойлолт;
б)Хөгжлийн бэрхшээлтэй иргэн:
- Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг/
- Тахир дутуугийн үнэмлэхийн хуулбар
в)Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг
- Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг/;
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ;
г)Нэн ядуу хүн
- Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг, өрхийн орлого/
- Цахилгааны нөхөн төлбөр гэж юу вэ?
Эрчим хүчний зохицуулах хорооны2018 оны 291 дүгээр тогтоолын АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ-с
5.1.4.Зүй бусаар хэрэглэсэн цахилгааныг нөхөн тооцохдоо суурилагдсан хүчин чадлыг сүүлийн удаа шалгалт хийснээс хойш тухайн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар бодож тооцно. Шалгалтын хугацаа тодорхойгүй тохиолдолд суурилагдсан хүчин чадлыг сүүлийн 3 сараар бодож тооцно.Илэрсэн зөрчлийн талаарх нотлох баримтыг (зураг, дуу, бичлэг) бүрдүүлж баталгаажуулсан байна.
- Алдангийн нийт хэмжээг хэрхэн тооцдог вэ?
2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Эрчим хүчний тухай хууль
31 дүгээр зүйл.Эрчим хүчний төлбөр хийх, торгууль ногдуулах
31.3.Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
31.4.Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй.
- Халаалт тооцох эзлэхүүнийг хэрхэн тогтоох вэ?
» Төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга объектын нийт эзлэхүүнийг тухайн барилгын гадна болон өрөөний хана, тааз, шалны зузааны тэнхлэгээс эсрэг талын гадна болон өрөөний хана тааз, шалны зузааны тэнхлэг хүртэлх зайгаар тодорхойлно.
- Айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг хэрхэн тогтоох вэ?
» Айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг Монгол улсын Иргэний хуулийн 147.4 дэх болон Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн хаших хийц буюу хананы дотор талаас эсрэг талын хананы дотор тал хүртэлх хэмжээг хэмжин тогтооно.
- Орон сууцанд оршин суугч гэж хэнийг хэлэх вэ?
Төвлөрсөн дулаан хангамжаас дулааны эрчим хүчээр хангаж байгаа орон сууцанд нэг сар буюу түүнээс дээш хугацаагаар түр буюу байнга оршин сууж байгаа иргэнийг хэлнэ.
- Дулааны төлбөрийг урьдчилж төл гэх юм. Үндэслэлтэй юу?
Засгийн газрын 2001 онд баталсан “Дулааны эрчим хүч хэрэглэх” дүрмийн 49-д ”Хэрэглэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх дулааны эрчим хүчний үнийн 50 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны дотор урьдчилж төлнө.” гэж заасан байдаг.
- Дутуу ашигласан дулааны төлбөрийг хэрхэн тооцдог вэ?
Засгийн газрын 2001 онд баталсан “Дулааны эрчим хүч хэрэглэх” дүрмийн 50-д: ”Сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнийг тооцож хэрэглэгч төлнө.” гэсэн заалтын дагуу тооцно.
- Төлбөр тооцооны талаарх маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хэрэглэгч нь төлбөр тооцооны талаар маргаантай асуудлаар санал, хүсэлтээ сарын тайлант хугацааны дотор албан бичгээр хангагчид тавьж шийдвэрлүүлнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөхгүй бол гомдлоо Эрчим хүчний зохицуулах газар, шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
- Халаах хэрэгсэлгүй угаалгын өрөө ,ОО өрөө, харанхуй өрөөний талбайгаас халаалтын төлбөр яагаад авдаг бэ?
>>Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2014-11-14-ны өдрийн 189-р тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 3.6-д “Айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг Монгол Улсын MNS6058:2009 стандарт /Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал/-д заасан сууцны зориулалттай болон сууцны бус зориулалттай талбайн нийлбэрээр тогтооно.Уг стандартыг үндэслэн айл өрхийн халаалт тооцох талбайн хэмжилтийг хийнэ.”гэсэн заалт,мөн журмын 3,7-д “Халаах хэрэгсэлгүй боловч бусад халаах хэрэгсэл бүхий өрөө ,тасалгааны дулаан солилцоогоор халж хэвийн үйл ажиллагаа явуулах орчин бүрдсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй барилгын халаалтыг эзэлхүүнээр,орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа барилгын халаалтыг талбайгаар тооцно” гэсэн заалтын дагуу тооцдог.
- Цахилгаан дулааны үнэ тариф хэдийд өөрчлөгдсөн бэ?
Цахилгаан эрчим хүчний үнэ тарифт Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2019-03-25-ны өдрийн 94-р тогтоолоор өөрчлөлт орж, 2019 оны 7-р сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөж эхэлсэн.
- Айл өрхийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөр дээр ТВ-ийн хураамж ямар үндэслэлээр авч байна вэ?
Олон Нийтийн Радио Телевизийн тухай Монгол улсын хуулийн 18.1-т “Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антен ,өөрийн сансарын хүлээн авах ,нэвтрүүлэх станц ,кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон ААН байгууллагад радио хүлээн авагч ,телевизор тус бүрээр тооцон ноогдуулна “гэж заасан байдаг.Уг заалтыг үндэслэн ДБЭХС ТӨХК , МҮОНТВ-ийн хооронд байгуулсан ” Ажил гүйцэтгэх” гэрээний дагуу ЭХ-ний төлбөртэй хамтатган авдаг.
- Халаалтын улирлын хугацааг хэн тогтоодог вэ?
Халаалтын улирлын эхлэх,дуусах хугацааг Эрчим Хүчний Сайдын тушаалаар тогтооно.
- Хэрэглээний халуун усны төлбөр гэж юу вэ?
Ус халаасны хөлс гэдэг нь станцаас ирж байгаа халуун усаар иргэдийн ахуй болон унданд хэрэглэж буй хүйтэн усыг халаахад шингэсэн дулааны төлбөр юм. Иргэд усны төлбөрийг дараах байдлаар 2 хувааж төлдөг. Үүнд:
- Тоолуурын заалтаар ба цоргоноос гоожсон цэвэр ус буюу орон сууцанд төлдөг
- Цэвэр усыг халаахад зарцуулсан дулаан шингэсэн төлбөр нь хүний тоогоор тооцож станцанд төлдөг.
31. Дулааны үйлчлгээний хураамжийг ямар үндэслэлээр авдаг вэ?
Эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 9.2 дах хэсгийн заалтыг үндэслэн ЭХЗХорооноос тогтоож өгдөг.
ЭХЗХорооны 2018 оны №292 тоот аж ахуйн харилцааны дүрмийн 5.1.2-т “Дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифыг айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээнд үндэслэн тогтооно” гэж заасан байдаг. Талбайн хэмжээг дараах байдлаар тогтоож харгалзах тарифыг баталж өгдөг.
-0-40м2 талбайтай айл өрх
-41-80м2 талбайтай айл өрх
-81м2-аас дээш талбайтай айл өрх
Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд шаардлага хангасан халаалт халуун усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд тухайн сард үйлчилгээний чанарыг хангасан үйлчилгээ хүргэсний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрийг тооцно.
- Дулааны эрчим хүчний гэрээг жил бүр хийх ёстой юу?
ЭХЗХорооны 2018 оны №292 тоот аж ахуйн харилцааны дүрмийн 2.6-д “Хангагч хэрэглэгч нь дулаанаар хангах гэрээг жил бүрийн халаалтын улирал эхлэх хугацаанд буюу Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд байгуулж мөн тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж тооцоо нийлэн акт үйлдэнэ” гэж заасан байдаг.