Мэндчилгээ

Эрхэм хэрэглэгч, харилцагч Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Манай хамт олон хэрэглэгчдээ дээдлэн хүндэлж, түргэн шуурхай ажил үйлчилгээг эрхэмлэн цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирлээ.

“ДБЭХС” ТӨХК-ийн хамт олон Эх орныхоо зүүн бүс нутгийн гал голомтыг бадрааж эрчим хүч үйлдвэрлэн түгээх онцгой хариуцлагатай, эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ олсон ололт амжилтаа улам бататгаж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэхээр итгэл дүүрэн хөдөлмөрлөж байна

Мөн  2017 оноос  үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлаа 50 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил эхлэх ба цаашид  Монгол улсын зүүн бүсийг найдвартай цахилгаан,  дулааны эрчим хүчээр бүрэн хангах нөхцөл бүрдэх юм.

Дорнодын станцынхан хэмээх нэгэн нэрээр овоглож үйлдвэрийнхээ тулгын чулууг тавилцахаас эхлэн мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууд, ажилтан албан хаагчид болон эрчим хүчний нийт хэрэглэгч Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсын гал голомт өнөд мандан бадрах болтугай.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ           Г.ОТГОНБААТАР

Компаний танилцуулга

Монгол улсын Засгийн газар Зүүн бүс нутгийн  эрчимтэй хөгжлийг хангах, Чойбалсан хотыг аж үйлдвэржүүлэн хөгжүүлэх зорилгоор 1967 оны 06 дугаар сарын 17 ны өдөр тус цахилгаан станцын суурийг тавьж, 1967-1970 онд ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) техник эдийн засгийн тусламжаар 12MВт-ын суурилагдсан хүчин чадалтай Дулааны цахилгаан станц баригдан ашиглалтанд орж, 1979-1982 онд Дулааны цахилгаан станцыг БКЗ-75-39/ФБ маркийн 3 зуух, ПТ12-35/10М маркийн 2 турбогенератораар өргөтгөж станцын хүчин чадал 36MВт болж нэмэгдсэн.

Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09 ны өдрийн 164 дүгээр тогтоолоор “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани болон үйл ажиллагаа нь өргөжин тэлж, эрчим хүчний хангамжийн үйлчлэх хүрээ Монгол улсын Зүүн бүс нутгийг хамрах болов. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг 100 хувь Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар эзэмшдэг.

Үндсэн үйл ажиллагааны хувьд тус компани цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах, импортлох, эрчим хүч барилга угсралтын 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгуудийн 36 сум, суурин газрын 24710 айл өрх, 3133 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг 0.4, 6, 10, 15, 35, 110 кВ-ын 3455,1 км агаарын болон кабель шугам, 507 ком дэд станцыг ашиглан цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 822 аж ахуйн нэгж, 6117 айл өрхийн хэрэглэгчдийг 26,5 хос/км далд болон ил шугамаар дамжуулан дулааны эрчим хүчээр тус тус хангах үйл ажиллагаа эрхэлж байна.

Манай компани Дорнод, Сүхбаатар 2 салбар, Захиргаа удирдлага, Хангамж үйлчилгээ, Санхүү бүртгэлийн 3 хэлтэс, Төлөвлөлтийн 1 хэсэг, Дотоод хяналтын, Техник хяналтын, Инженерийн, Хамгаалалтын 4 алба, Түлш дамжуулах, Зуух, Турбин-Хими, Цахилгаан, Компьютер-дулааны хэмжүүр автоматик, Механик засвар, Цахилгаан шугам сүлжээ, Дулааны шугам сүлжээний нийт 8 цех, нэгжүүдийн зохион байгуулалттай, үйл ажиллагааны холимог бүтэцтэй ажил үйлчилгээ явуулдаг.

Хоногийн бага ачаалал:

27.5МВт (2017-11-19)

Хоногийн дундаж ачаалал:

30.4 МВт (2017-11-19)

Хоногийн их ачаалал:

34.3 МВт (2017-11-19)

Хэрэглэгчдэд үйлчлэх төв

ТАНИЛЦУУЛГА

Тус төвийн танилцуулга

АСУУЛТ ХАРИУЛТ

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд зөвлөмж

ЦАХИЛГААН ДУЛААНЫ ТАРИФ

2015 оны 07-р сарын 25-аас мөрдөгдөх тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Цахилгаан шугам сүлжээ, дулааны шугам сүлжээний техникийн нөхцөл олгох журам

ЗААЛТ АВАХ ХУВААРЬ

Эрчим хүч хэрэглэгчдийн сар бүрийн тоолуурын заалт авах хуваарь

ГАРЫН АВЛАГА

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд зөвлөмж

Холбоос