
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18 ны өдрийн 02 тоот тогтоол
“ДБЭХС” ТӨХК нь Сүхбаатар ЦТС-ний 1 салбар, Захиргаа, хүний нөөцийн, Санхүү, эдийн засгийн, Худалдан авах ажиллагааны, Хяналт аюулгүй ажиллагааны, Техникийн бодлогын, Нийтлэг үйлчилгээний, Эрчим хүч борлуулалтын 7 хэлтэс, Үйлдвэрлэл шуурхай ажиллагааны 1 алба, Түлш дамжуулах, Зуух, Турбин, Хими, Цахилгаан, Компьютер-дулааны хэмжүүр автоматик, Цахилгаан шугам сүлжээ, Дулааны шугам сүлжээний нийт 8 цех, нэгжийн зохион байгуулалттай, холимог бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Компанийн хүний нөөцийн хувьд удирдлага 22, ИТА 164, ажилтан 554 нийт 740 хүний батлагдсан орон тоотой, магистр 7, бакалавр 341, тусгай дунд 195, бүрэн дунд 185, бүрэн бус дунд боловсролтой 7 хүн байгаагаас Монгол улсын Зөвлөх инженер 8, мэргэшсэн инженер 15, мэргэшсэн нягтлан бодогч 7, мэргэшсэн төсөвчин 4 хүн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга: Т.Оюун
Холбоо барих утас: 70583646
Цахим шуудан: info@ees.energy.mn
