Зуух №2,3-ын тоноглол, РУСН II, III секцийн бэлтгэл оруулгын хүчний автомат, рубильник, удирдлага хамгаалалтыг шинэчлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2018.01.30
Тендер шалгаруулалтын нэр: Зуух №2,3-ын тоноглол, РУСН II, III секцийн бэлтгэл оруулгын хүчний автомат, рубильник, удирдлага хамгаалалтыг шинэчлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201801054
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Зуух №2,3-ын тоноглол, РУСН II, III секцийн бэлтгэл оруулгын хүчний автомат, рубильник, удирдлага хамгаалалтыг шинэчлэх ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар орж авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 /Нэг зуун мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг цахим систем ашиглан төлснөөр тендер шалгаруулалтад оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017 оны борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016, 2017 оны аль нэгэнд нь 100,000,000 төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
/03.2.1/ 0.4-10кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
/03.6/ Туршилт тохируулгын ажил үйлчилгээ /2-догч коммутацийн ажлууд болон хэмжилт туршилт тохируулгын бүх төрлийн ажлууд/
Туршлага: Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх
Тендерийн хамт 1,095,000 /Нэг сая ерэн таван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14:10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 88046767, 88013150
Факс: 70584545