Кабель, түүний холбогчууд нийлүүлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2018.01.30
Тендер шалгаруулалтын нэр: Кабель, түүний холбогчууд нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201801083
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Кабель, түүний холбогчууд нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар орж авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг цахим систем ашиглан төлснөөр тендер шалгаруулалтад оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017 оны борлуулалтын орлого нь санал 70 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй
Тендерийн хамт 619,495 /Зургаан зуун арван есөн мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 88012170, 99030576
Факс: 70584545