Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ДБЭХС” ТӨХК дээр ажиллалаа
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2020 оны 3 дугаар сарын 7 ны өдөр “ДБЭХС” ТӨХК-ийн үйл ажиллагаа, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл, 2019-2020 оны өвлийг давсан талаарх мэдээлэлтэй танилцлаа. Энэ үеэр салбарын сайд цаг үеийн мэдээлэл, “ДБЭХС” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, 2020 оныг Эрчим хүчний салбарын хэмжээнд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдох мэдээллүүдийг компанийн удирдах ажилтнуудад өгөв.