“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН 2016 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
2016 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тайлант хугацаанд 11 удаа ирц бүрдүүлэн хуралдаж, 4 удаа ажлын шугмаар гишүүдийн саналыг авч, нийт 32 асуудал хэлэлцэж өгсөн удирдамж чиглэлийн дагуу хэлэлцсэн асуудлаар 24 тогтоол, 8 тэмдэглэл гарган баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан. ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудалд ЭХЯ-наас 5, ТӨБЗГ-аас 6, нийт 11 удаа удирдамж авч ажилласан. ТУЗ-ийн тогтоол шийдвэрүүдийн биелэлт бүрэн хангаж ажилласан байна.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-нд зарлан хуралдуулж 6 асуудал оруулан хэлэлцүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн 2016 оны тайлан тэнцлийн дүнг батлах, ТУЗ-ийн 2015 оны ажлын тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх, ТУЗ-ийн зардлын төсвийг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгож батлах, ногдол ашиг хуваарилах зэрэг асуудлуудаар зохих тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
2016 онд Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба тайлант хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг 3 удаа, гишүүдийг 2 удаа чөлөөлж томилсон, хараат бус гишүүдийг 1 удаа чөлөөлж томилсон.
Хараат бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан, төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдээс бүрдсэн “Нэр дэвшүүлэх түр хороо” байгуулан Хараат бус гишүүдийг сонгон шалгаруулж Хувьцаа эзэмшигчдийн хуралд санал оруулан шийдвэрлүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2016 онд ТУЗ-ийн зардалд 44,691.6 мянган төгрөгөөр баталж өгснөөс, 43,263.2 мянган төгрөг зарцуулсан байна.