“ҮЙЛДВЭРЧИН ТҮМНИЙ ДУУЛАЛ 2022 АЖИЛТНЫ УРЛАГИЙН НААДАМ”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд Дорнод aймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Үйлдвэрчин түмний дуулал 2022 ажилтны урлагийн наадам” Дорнод aймгийн хөгжимт драмын театрт болж өнгөрлөө. Энэ наадамд Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрчний эвлэлийн гишүүн 10 байгууллага, тэдгээрийн гишүүд оролцлоо.
Багууд мэндчилгээ, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, гоцлол дуу, гоцлол бүжиг, жүжигчилсэн тоглолт, асуулт хариултын тэмцээн гэсэн долоон төрлөөр өрсөлдөж “ДБЭХС” ТӨХК-ийн “Цахилбаа” баг жүжигчилсэн тоглолтын төрөлд 1-р байр, нийт дүнгээр 3-р байранд шалгарлаа. “Цахилбаа” багийн бүрэлдэхүүнд ТДЦ-ийн конвейрын машинч Э.Мөнх-Уянга, Зуухан цехийн зуухны машинч П.Тодбаяр, Турбины хими цехийн машинч Б.Энхжавхлан, Ц.Нямдаваа, засварчин А.Ганхүү, туслах машинч Д.Даваахүү, химийн инженер Э.Гантуяа, К-ДХА цехийн КУПХ-ийн инженер А.Алтантуяа, ЦШС цехийн ШЗҮ-ний диспетчер Б.Халиунаа, РХА-ийн монтёр Ц.Ариун-Учрал, ДСХБ монтёр А.Өлзийбат, ДШС цехийн оруулгын засварчин П.Мөнхдэлгэр, Дорнод салбарын хэрэглэгч хүлээн авах танхимын ажилтан П.Амаржаргал, СБХ-ийн бараа материалын нярав Р.Дулам нар амжилттай оролцлоо.