Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. 2016 оны 10-р сарын 8-ны өдөр тэрхүү мод тарих өдөр тохиож “ДБЭХС” ТӨХК-ийн хамт олон Өэлүн эхийн хөшөөний орчим 1000 ширхэг модны нүх ухаж бэлтгэлээ.