Дизель түлш, шатахуун, шатах тослох материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилга
Огноо : 2014.03.20;
Тендер шалгаруулалтын нэр: “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн
хэрэгцээнд Дизель түлш, шатахуун, шатах тослох материал
нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/02/2014
“ДБЭХС” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Дизель түлш, шатахуун, шатах тослох материал нийлүүлэх тухай 2 багц битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багц №1 Дизель түлш
Багц №2 Бензин, шатах тослох материал
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 (тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: нийлүүлэгдэх бараа материалын үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: шаардлагагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 600 000 000 төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт санал болгож үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерийг 2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 14 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхгүй.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 89102579, 99028158,
Факс: 70584545