• Эрчим хүчний хэмнэлт
  • DTOG.mn
  • Асуулт хариулт
  • Заалт авах хуваарь
  • Цахилгаан дулааны тариф
  • Өргөдөл, гомдол хүлээн авах
"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс

Хөдөлмөрийн аюулгүй байдал

  • Home
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал
  • Эрүүл мэндийн зөвлөгөө

Эрүүл мэндийн зөвлөгөө

  • Posted by shijir
  • Categories Хөдөлмөрийн аюулгүй байдал
  • Date 2017-01-26

МШӨ гэж юу вэ

            Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин (МШӨ) гэнэ.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн сөрөг нөлөөллүүд бие организмд зэрэг буюу аль нэг нь давамгайлж үйлчилснээс нэг ба хэд хэдэн МШӨ тохиолдож болно.

Шалтгаанууд:

  •   Тоосжилт
  •   Доргион чичиргээ
  •   Байнгын зогсоо буюу нэг маягийн албадмал байрлал шаардах мэргэжлүүд
  •   Бүх төрлийн хорт бодисууд
  •   Шуугиан
  •   Ионжуулагч цацраг
  •   Богино долгион

Урьдчилан сэргийлэлт

  •   Хууль зүйн арга хэмжээ
  •   Эмнэлгийн урьдчилсан сэргийлэлт
  •   Ариун цэвэр, техникийн урьдчилан сэргийлэлт
  •   Биологийн урьдчилсан сэргийлэлт
  •   Хүн тус бүрийн (хувийн) урьдчилсан сэргийлэлт

 

Ажлын байрны ажиллах орчин

Тоосжилт

Тоос гэж ажлын бүсийн агаарын найрлагад удаан хугацаагаар байх хатуу бодисын эгэл жижиг хэсгийг хэлнэ.

Үйлдвэрийн тоосыг 2 ангилна.

  1. Органик – ургамлын, модны, гурил, амьтны гаралтай г.м
  2. Органик биш – металлын, цемент шохой г.м

Бидний амьсгалж буй гаднах агаарын тоосжилт нь 0,5-1 мг/м3 байдаг байна. Энэ хэмжээ нь хүнд нөлөөгүй гэж үздэг. Ойролцоогоор тоосжилтын 50% нь хамар нармайд үлдэх хэсэг нь уушгинд ордог байна.

Тоос гаргадаг тоног төхөөрөмжийг ихэвчлэн сорох вентиляторт холбоно. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж ажлын дараа усанд орж биеэсээ тоосжилтыг зайлуулах хэрэгтэй.

Тоосны том том ширхэгүүд хамар төвөнх болон мөгөөрсөн ба гуурсан хоолойн салст бүрхүүлийг цочроож архаг ларингит, фарингит, бронхит үүсгэж болно.

 

Шуугиан

Шуугиан гэдэг нь авианы нэгэн төрөл бөгөөд орчиндоо долгионы байдлаар тархсан эгэл хэсгүүдийн хэлбэлзэх хөдөлгөөн юм.

Хүн 20-20000Гц давтамжтай авиаг хүлээн авах чадвартай. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн шуугиан 85 децибелл юм.

Шуугианы хүч

Нэн хүчтэй

126 дб-ээс дээш

Хүчтэй

111-125 дб

Дунд зэргийн хүчтэй

95-110 дб

Бага хүчтэй

95 дб-ээс бага

 

Байнгын хэт авиа шуугиан нь хүний биед эсрэг нөлөөтэй. Энэ нь анхаарал сарниулах, толгой өвдөх, эргэх, зүрх судасны системийн үйл ажиллагааг  алдагдуулдаг байна.

Тодорхой эх үүсвэрээс гарч байгаа шуугианыг шингээх ба тусгаарлах зарчмаар тархах замд нь буюу үүсэн гарч байгаа эх үүсвэрт нь багасгах зэргээр шуугианаас хамгаалж болно.

Шуугианаас сонсголын эрхтэнг хамгаалахын тулд чихэвч бөглөө хэрэглэх хэрэгтэй. 85 дб-ээс дээш шуугиантай үед чихэвч, бөглөө хэрэглэх ёстой.

Шуугианд хамгаалалтгүй байж болох хугацаа:

88 дб – 4цаг

91 дб – 2 цаг

94 дб – 1 цаг

97 дб – 30 мин

100 дб – 15 мин

105дб – 4,8 мин

 

Доргио

Доргио бол хатуу биеийн орчинд механик хэлбэлзлийн тархах процесс юм.

20 Гц-ээс доош давтамжтай механик биетүүдийн хэлбэлзлийг бие организм зөвхөн доргион байдлаар, 20 Гц-ээс дээш бол чичиргээ ба авианы байдлаар хүлээж авдаг байна. Хэлбэлзэл нь машин механизмын хийцийн элементүүдээр дамжин тархахдаа тэдгээрийн эвдрэлийг түргэтгэхээс гадна ажилтнуудын бие организмд сөрөг нөлөө үзүүлнэ.

 АЖЛЫН БАЙРНЫ ХЭМЖИЛТ

№

Үзүүлэлтүүд авсан газрын нэр

Тоос

Гэрэлтүүлэг

Харьцангуй
чийг

Температур

Шуугиан

стандарт хэмжээ

10 мг/м3

30-5000 Лк

40-60%

17-30˚С

40-85 ДБ

Түлш дамжуулах цех

1

3-р конивейр

эхэнд

26.3

122

34.2

18.8

78

дунд

24.2

250

34.8

18.6

72

төгсгөлд

21.2

350

34.6

18.9

81

2

2-р конивейр

эхэнд

24.2

250

32.1

18.9

82

дунд

23.5

100

32.7

18.9

71

төгсгөлд

22.1

80

32.5

17.9

84

3

7-р конивейр

23.6

180

36

12.4

83

4

Бутлагчийн корпус

23.9

150

34.1

18.3

86

5

1-р конивейр

эхэнд

25.2

8.3

34.4

17.8

81

дунд

24.5

230

34.2

15.4

72

төгсгөлд

23.8

15

32

14.7

73

6

4-р конивейр

эхэнд

23.5

80

29.5

21.2

91

төгсгөлд

26.8

10

31.1

12.5

80

7

Ээлжийн мастерийн өрөө

600

33.1

21.8

53

8

ХММастерийн өрөө

300

33.1

30.6

30

9

Хүндийн граж

265

38.2

14.3

42

Зуухан цех

10

К-35 хэсэг 7.2 отм

13.5

93

25.7

30.5

77

11

К-35 хэсэг 0.00 отм

19

24

19.1

78

12

К-35-ын щит

80

25.9

26.4

68

13

К-75 хэсэг 7.2 отм

13.2

24

26.6

30.5

79

14

К-75 хэсэг 0.00 отм

20

26.7

21.4

83

15

К-75-ын щит

125

27.3

28.5

65

16

Ээлжийн мастерийн өрөө

300

30.5

27.4

74

17

МНМ-ийн өрөө

700

31.5

23

52

18

МАА насосны өрөө

100

30.3

30

82

19

БНМ-ийн өрөө

300

26.7

20.5

63

20

Засварын өрөө

35

24.8

30.8

67

Турбин-Хими цех

21

Машин зал 00.0 отм

 

22

29.3

26.1

87.5

22

Машин зал

8.6

3000

28.4

27.7

95

23

ТГ-1,2-ын машинчийн өрөө

400

28.1

25.6

78

24

Шинэ хэсэг 00.0 отм

18

32.9

25

86

25

Шинэ хэсэг 7.2 отм

1800

31.1

27.7

94

26

Дулааны нэгдсэн щит

140

28.3

28.5

70

27

Хими ус бэлтгэл

85

32.3

21

76

28

Химийн төв лаборатори

550

25.5

26.2

42

29

Химийн шуурхай лаборатори

75

26.3

25.9

70

30

Ээлжийн мастерийн өрөө

300

30.5

27.4

74

31

Засварын өрөө

170

25.8

26.7

57

Цахилгаан цех  

32

Ерөнхий удирдах шит

800

33.4

24.6

60

33

РХА-н инженерийн өрөө

300

25.5

28.1

50

34

Мотор ороох өрөө

580

25.5

23.8

45

35

Засварын өрөө

450

28.6

23.6

67

Механик цех          

36

Токарийн заал

700

30

17.1

76

37

Хувцас угаалгын өрөө

157

31.1

21.2

84

38

Төв агуулах

200

31.1

20.4

38

                 Цахилгаан шугам сүлжээний цех   

39

Диспетчерийн өрөө

800

33

21.5

36

40

АШ-ын засварчдын ХХ-ын өрөө

606

33.1

20

26.7

41

Ашиглалтын инженер

244

33.7

20

49.7

 

Хүчилтөрөгчийн коктейль

Цэвэр хүчилтөрөгчийг жимсний жүүсээр баяжуулан гаргаж авсан хэдэн мянган ширхэг өчүүхэн жижиг бөмбөлөгөөс бүрдэх хөнгөн амттай хөөсийг хэлнэ.

Хүчилтөрөгч нь бичил цусны эргэлтийг, эсийн ханын нэвчимхий чанар, дархлал тогтолцоо, мөн эс эдийн бодисын солилцоо, дааврын бодисын солилцоо, цусны эргэлтийн тогтолцоог дэмжих үйлдэлтэй.

Хүчилтөрөгчийн коктейль хоол эмчилгээний нэгэн төрөл учраас 10 сартайгаас дээш бүх насны хүн хэрэглэж болно. Ялангуяа жирэмсэн эмэгтэй, өндөр настай хүмүүс, өсвөр насны хүүхдүүдэд тохиромжтой.

• Архаг хууч ядаргааг тайлж, нойргүйдлийш арилгахад тустай
• Насанд хүрсэн хүн болон хүүхдийн дархлааг дэмжих
• Зүрх судасны өвчтэй хүмүүст хүчилтөрөгчийн дутагдлыг арилгах зорилгоор
• Амьсгалын системийн өвчлөлийг бууруулах тустай.

Хориглох заалт
– Ходоодны хурц шархлаатай хүмүүс

– Чихрийн шижин /Диабет/

Жирэмсэн эхчүүдэд хүчилтөрөгчийн коктейлийг яагаад зөвлөдөг вэ.
• Ургийн бүтэлтээс урьдчилан сэргийлэх
• Ихсийн цусан хангамжийг сайжруулах
• Умайн тонусыг бууруулах
• Жирэмсний үеийн хордлого тайлах
• Жирэмсэн эмэгтэйн цус төлжүүлэх

Нэг курс эмчилгээ нь өдөрт 3 удаа 21 хоногоор хэрэглэх ба 7 хоног завсарлаж дараагийн курсыг эхлүүлнэ. Хооллохоосоо өмнө 10-15 минутын өмнө хэрэглэвэл тохиромжтой.

Компьютерийн ард удаан суудаг бол

 -Компьютертэй ажиллаж байх үедээ дэлгэцнээс сунгасан гарын хэмжээтэй зайд суух хэрэгтэй. Хажууд тань байгаа дэлгэцийн мониторууд танаас 22 сантиметр зайд байрлах ёстой.
-Та дэлгэцнээс нүднийхээ харцыг өөр тийш хандуулахад өрөөнд чинь байгаа хамгийн алсын юмс шууд нүдэнд чинь тусч байхаар компьютераа байрлуулаарай.
-Өрөөний буланд ч юм уу, хана руу, эс бөгөөс цонх руу харж суух нь халгаатай.
-Та дэлгэцийг өөрийнхөө нүдний түвшингээс дээш байрлуулахыг хичээгээрэй. Энэ нь нүдний булчинг тайвшруулдаг.
-Үдшийн бүдэг гэрлийн өнгө дэлгэцийн өнгөтэй дүйцэж байвал зохимжтой. Харин өдрийн гэрлийн өнгө цайвар цэнхэр ч юмуу эсвэл хананы чинь өнгөтэй ойролцоо байвал сайн.
-40-45 минут ажилласны дараа жаахан завсарлага хийх нь тустай. Энэ үед та нүдээ цагийн зүүний дагуу эргэлдүүлэх, эсвэл гарын дасгал хийгээрэй. Нүдээ ирмэх ч ашигтай. Мөн хоёроос гурван минут зайтай, хол байгаа зүйлсийг удаан ширт.
-Компьютер байгаа өрөө гэрэл гэгээ сайтай, агаар байнгын солилцоотой байх ёстой. Дэлгэц янз бүрийн туяа цацруулдаг. Өрөө ба дэлгэцийн өнгө хоорондоо хэт их ялгаатай байх нь тун зохимжгүй. Харанхуй бүдэг гэрэлтэй, бүгчим өрөөнд компьютер ажиллахыг хориглодог.
-Хэрэв хараа муутай бол нүднийхээ шилийг байнга зүүх хэрэгтэй. Хараа чинь муудвал эмчид даруйхан хандаарай.

Ядаргаа магнийн дутагдлаас үүдэлтэй

Бие организмд магни дутагдахад стресс, оюуны хэт ачаалалд орж, сэтгэцийн тэнцвэрт байдалд өөрчлөлт ордог.

Магнийн дутагдлын илрэл
-Амьдралын хэв маяг өөрчлөгдөх
-Хэт ачаалалд орох
-Зvй бус хооллолт
-Уур уцаартай болох
-Сэтгэл санаа тогтворгvйжих
-Амархан ядрах, нойр тасалдах
-Айдас тvгшvvртэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг
-Магнийн дутагдлыг нөхөх

Магнийн гол эх vvсвэр нь,
-Хvнсний хивэг
-Халва
-Самар

Далайн гаралтай бvтээгдэхvvн
Магни нь том хvнд хоногийн 280 мг байдаг. Гэвч энэ нь нэмэгдэж ч болно. Жишээ нь, стрессийн vед магнийн ялгаралт ихэсдэг учир дутагдалд ордог. Стресс их бол магни бага, магни бага бол стресс их байдаг байна. Магни нь таны биед зайлшгvй чухал шаардлагатай элемент юм. Хvний мэдрэлийн эс магнигаар элбэг байдаг бөгөөд магни нь сэтгэл санааны тогтвортой байдлыг хангаж өгдөг байна. Магнийн дутагдлыг В комплексийн витаминууд нөхдөг.

Угаартахад үзүүлэх анхны тусламж

Угаарын хий хүчилтөрөгч нүүрстөрөгч 2-ын нэгдсэн хорт бодис юм. Үнэргүй өнгөгүй учраас хордохоо мэддэггүй. Нүүрстөрөгч агуулсан бодисын дутуу шаталтын улмаас үүсдэг. Хорт утааны баг өмссөн хүнд шүүгддэггүй. Нүүрстөрөгчийн исэл зориулалтай хийн нь нүүрс кокс бусад нүүрстөрөгч агуулсан бодисыг дутуу шатааж гаргаж авсан үйлдвэрийн найрлагад ордог. Мөн ахуйн нөхцөлд дотоод шаталтын хөдөлгүүрийн хий утаа тэсрэлтийн улмаас үүссэн хийнд их байдаг.Зуухны ам онгорхой, яндангүй, хүхээгийн хаалтыг хааснаас угаартана. Аммиак ацетон, метилын спирт, фосфоген зэрэг бодисыг химийн аргаар гараж авахад угаарын хий ялгардаг. Цемент, тоосго, талхны үйлдвэрүүдийн зууханд агаар, хүчилтөрөгч дутуу орсоноос хорт хий үүсдэг. Байр, гэр оронд хийн халаагч эвдэрсэнээс буруу ажилласан, хотод машины хөдөлгөөн ихтэй үед угаарын хий ихээр хуримтлагдана. Хордох явцад организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд байдалд орно. Их нягтралттай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, гараж дотор амархан хордоно. Угаарын хий хүнд дунд хөнгөн зэргийн хордлого өгдөг.

Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.

Дунд зэргийн хордлоготой үед: дээрхи шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно.

Хүндээр хордоход: булчингууд татаж, ухаан санаа алдагдаж дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг.

Угаарын хийтэй газар удаан байвал архаг хордлого үүснэ. Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал, зүрхэнд массаж хийнэ. Хорт хий шүүгч СО маркийн баг өмсөнө. Хлор тоос агуулсан үед СОХ, бусад хийтэй үед М, Угаарын хий хүхэрлэг бол МПС-Ф маркийн баг хэрэглэнэ. Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг хордсон хүнд шингэн юм ихээр уулгана.

  • Share:
shijir

Previous post

Цомог 2
2017-01-26

Next post

Гэр бүл судлалын ухааны доктор Г.Наранбаатарын "Сэтгэлийн хүч" лекц "ДБЭХС" ТӨХК дээр боллоо
30 January, 2017

You may also like

  • ЦООЖ ПАЙЗ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
    16 May, 2023
  • “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ, ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАВ
    2 November, 2022
  • ДАРАЛТАТ САВ, ШУГАМ ХООЛОЙТОЙ АЖИЛЛАХ АЖИЛТНУУДЫН ЭРХ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТ БОЛЛОО
    1 November, 2022

Хайлт

Шинэ мэдээ

“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.05.19)
19May2025
“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.03.11)
11Mar2025
2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛНОО ШАЛГАРУУЛАВ
28Feb2025
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
26Feb2025

Харилцах хаяг

  • Манай хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Утас: 7777 4771
  • Имэйл: info@ees.energy.mn
  • Facebook хуудас: facebook.com/"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК

"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК