ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017.01.30
Тендер шалгаруулалтын нэр: Даатгалын үйлчилгээ үзүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201700073
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000.0 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Жилийн хураамжийн орлого нь 1,000,000,000 төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 500,000,000 төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Нэг жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ хамгийн багадаа 1,000,000,000 төгрөгөөс доошгүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Даатгалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай
Тендерийн хамт 1,960,000.0 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 06 ны өдрийн 15 цаг 20 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 дугаар сарын 06 ны өдрийн, 15 цаг 40 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
”Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 99066088, 88041748
Факс: 70584545