Азийн мастеруудын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэв
Буудлагын спортын Азийн мастеруудын 13 удаагийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Айчи мужын Тоёота хотод 11-р сарын 4, 5-ны өдруудэд зохион байгуулагдав. Тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, БНСУ, Тайвань, Индонейз зэрэг орны 114 тамирчид оролцов. Монгол улсаас 16 н тамирчин оролцож буудлага спортын 12 төрөл 5-н насны ангилалд цэц мэргэнээ үзэж 16 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль авч 1-р байр эзлэн шилжин явах цомыг дахин авсан амжилттай оролцсон байна.
Энэ тэмцээнд Дорнод аймгаас “ДБЭХС” ТӨХК-ийн ИА-ны ахлах инженер М.Сэнгэдорж 35-49 насны ангилалд оролцож гэрлэн гар бууны төрөлд алт, хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж амжилттай оролцсон байна.