Цахилгаан дамжуулах агаарын шугамын болон дэд станцын материал
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018.01.18
Тендер шалгаруулалтын нэр: Цахилгаан дамжуулах агаарын шугамын болон дэд
станцын материал
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201801127
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Цахилгаан дамжуулах агаарын шугамын болон дэд станцын материал нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017 оны борлуулалтын хэмжээ нь 300,000,000 / Гурван зуун сая/ төгрөгөөс дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017 он
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: 300,000,000 төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт 2,625,000 /Хоёр сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 9:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09:30 цагаас нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 88012170, 99066088
Факс: 70584545