Турбогенератор №4-ийн графикт их засвар
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018.01.19
Тендер шалгаруулалтын нэр: Турбогенератор №4-ийн графикт их засвар
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201801036
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Турбогенератор №4-ийн графикт их засвар хийх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар орж авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 /Нэг зуун мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг цахим систем ашиглан төлснөөр тендер шалгаруулалтад оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017 оны борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016, 2017 оны аль нэгэнд 150,000,000 төгрөгөөс багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 03.8.2 код бүхий тусгай зөвшөөрөл шаардана.
Туршлага: Дээрхи тусгай зөвшөөрлийн хүрээнд ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх.
Тендерийн хамт 1,030,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 02-р сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минут өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 99109027, 99589938
Факс: 70584545