Турбогенератор №3,4 болон туслах тоноглолыг компьютерын нэгдсэн удирдлагын системд шилжүүлэх ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2018.01.19
Тендер шалгаруулалтын нэр: Турбогенератор №3,4 болон туслах тоноглолыг компьютерын
нэгдсэн удирдлагын системд шилжүүлэх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201801049
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Турбогенератор №3,4 болон туслах тоноглолыг компьютерын нэгдсэн удирдлагын системд шилжүүлэх ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар орж авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 /Нэг зуун мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг цахим систем ашиглан төлснөөр тендер шалгаруулалтад оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017 оны борлуулалтын орлого нь 800,000,000 /Найман зуун сая/ төгрөгөөс дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн 100 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016, 2017 онд санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнэтэй ижил ажил гүйцэтгэсэн.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
- /03.2.1/ Цахилгаан эрчим хүч дамжуулах шугам сүлжээ барих, угсрах 0,4-10кВ
- /3.4.2/ 250-3500C температуртай, 16-40кгс/см2 даралтад савны угсралт, засвар
Тендерийн хамт 6,400,000 /Зургаан сая дөрвөн зуун мянга / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10:20 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 88048877, 99076484
Факс: 70584545