Зуухны хөөлөлтийн аппарат нийлүүлэх
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо:2018.02.01
Тендер шалгаруулалтын нэр:Зуухны хөөлөлтийн аппарат нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар:ДБЭХС/201801010
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос БКЗ-75-39ф, ТП-35у зуухны хөөлөлтийн аппарат нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр, 3-р давхар, ХҮХ-ийн даргын өрөө хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
”Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 99102421, 88049409
Факс: 70584545
Дансны дугаар: ХХБанк 401008131