ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015.03.20;
Тендер шалгаруулалтын нэр: Автокран нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/04/2015
“ДБЭХС” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Автокран нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 (тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Жилийн борлуулалт 500 сая төгрөг түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайлан
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 500 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт 2,400,000.0 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхгүй.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 88078698,99100946
Факс: 70584545