ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2016-02-01
Тендер шалгаруулалтын нэр: Дулааны шугамын III магистралын Т14-Т21 худаг хоорондох 325 мм-ийн 400 хос шугамыг хэсэгчлэн солих тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/14/2016
ТӨХ-Дорнод бүсийн эрчим хүчний систем эрх бүхий тендерт оролцогчдоос Дулааны шугамын III магистралын Т14-Т21 худаг хоорондох 325 мм-ийн 400 хос шугамыг хэсэгчлэн солих тендер –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 80 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2 жил
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 03.5.1 115-2500С температуртай, 0.7-16.0 кгх/см 2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар
Тендерийн хамт 3000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 3-р сарын 2 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 3-р сарын 2 -ний өдрийн, 10 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: 401008131
Дансны дугаар ₮: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбар
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг ”Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр Утас: 70584545, 99109247, 99582598 Факс: 70584545