ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017-01-30
Тендер шалгаруулалтын нэр: ММТ-1300/1332/735, S16 маркын алхан тээрмийн алх нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201700070
“ДБЭХС” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчоос ММТ-1300/1332/735, S16 маркын алхан тээрмийн алх нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь нээсэн өдрөөс эхлэн 45 хоног дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2016 оны борлуулатын орлого нь нийлүүлэх бараа материалын үнийн дүнгээс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Шаардлагагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 250,000,000 төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Туршлага: Металл хайлуулах, цутгуурын чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байсан туршлагатай байх.
Тендерийн хамт 4,776,200 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дансны дугаар: Худалдаа Хөгжлийн Банк 401008131 тоот данс
Тендерийг 2017 оны 03-р сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03-р сарын 06-ны өдрийн 11 цаг 10 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээлэлийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас:, 99109027, 88022119,
Факс: 70584545