ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017.01.30
Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр хамгааллын хувцас, гутал, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201700071
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Хөдөлмөр хамгаалалын хувцас, гутал, хамгаалах хэрэгслийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000.0 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалт 200,000.000.0 төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй бараа ажил үйлчилгээг сүүлийн гурван жилд нэг удаа гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт
Багц 1: 788,350.0 /долоон зуун наян найман мянга гурван зуун тавь/
Багц 2: 743,550.0 /долоон зуун дөчин гурван мянга таван зуун тавь/
Багц 3: 604,131.0 /зургаан зуун дөрвөн мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжилйн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
”Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр 2-р давхар Санхүүгийн өрөө
Утас:88097936, 99103890
Факс: 70584545