Зуух №4-ийн экран, буух хоолой, ус халаагчийн 1,2-р үе солих утааны авлагын өрлөг шинээр өрөх ажил
Огноо: 2017.03.10
Тендер шалгаруулалтын нэр: Зуух №4-ийн экран, буух хоолой, ус халаагчийн 1,2-р үе солих утааны авлагын өрлөг шинээр өрөх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201700023
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Зуух №4-ийн экран, буух хоолой, ус халаагчийн 1,2-р үе солих утааны авлагын өрлөг шинээр өрөх ажлыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000.0 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлого нь 700,000,000 төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 650,000,000 төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 03.3.3. 350-450°С температуртай, 40-80 кгх/см2 даралтад ажилладаг зуухны угсралт, засвар
Тендерийн хамт 12,500,000.0 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 11 ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 11 ны өдрийн, 14 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
”Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 99066088, 88025279
Факс: 70584545