“Зуух №5-ын агаар халаагчийн 2-р үе солих, зуух №4,5-ын агаар халаагчийн мөлхөө үе солих’’ ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018.01.19
Тендер шалгаруулалтын нэр: “Зуух №5-ын агаар халаагчийн 2-р үе солих, зуух №4,5-ын агаар
халаагчийн мөлхөө үе солих’’ ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ДБЭХС/201801033
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Зуух №5-ын агаар халаагчийн 2-р үе солих, зуух №4,5-ын агаар халаагчийн мөлхөө үе солих’’ ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017 оны жилийн борлуулалтын орлого нь350,000,000 төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 350,000,000 төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 300,000,000 төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагатай
03.3.3. категори кодтой тусгай зөвшөөрөл /350-450°С температуртай, 40-80 кгх/см2 даралтад ажилладаг зуухны угсралт, засвар/
Тендерийн хамт 2.780.000.0 /хоёр саядолоон зуун наян мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дансны дугаар: Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны 801-р салбарын 401008131 тоот данс
Тендерийг 2018 оны 02 дугаар сарын 19 ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02 дугаар сарын 19 ны өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
”Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 88085358 88025279
Факс: 70584545