Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Монголын ахмадын өдрийг тохиолдуулан “ДБЭХС” ТӨХК-ийн нэгэн үеийн түүхийг бичилцэж, хийж бүтээснээрээ хойч үедээ үлгэр дууриал болсон ахмадуудаа EAST PALACE ресторанд 2018 оны 9-р сарын 29 ны өдөр хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа. Хүлээн авалтын үеэр “ДБЭХС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар компаний өнөөгийн байдал, амжилт бүтээлийн талаар ахмадуудад товч танилцуулга хийлээ. Мөн энэ үеэр 1969-1970 оноос хойш тасралтгүй 30-аас дээш жил ажилласан 16 ахмадуудад “Анхдагч ажилтан”-ны үнэмлэх гарын бэлгийн хамт гардууллаа. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд нийт 125 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн байна.