ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ой, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК үүсэн байгуулагдсаны 56 жилийн ой, Эрчим хүчний салбарын ажилтны өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтнуудыг төрийн дээд шагнал, аймаг, хотын тэргүүний ажилтан, жуух бичиг болон Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан, жуух бичгээр шагналаа.
Шагналыг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Жаргалсайхан гардуулан өгч, нийт шагнал хүртсэн ажилтнууддаа баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, талархал илэрхийллээ.
“Алтан гадас” одон
Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор:
- ТБША албаны ахлах инженер М. Сэнгэдорж
- Инженерийн албаны ахмад ажилтан Д.Баярмаа
- Механик цехийн ахмад ажилтан Ж.Цэдэндорж нар шагнагдлаа.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”
Эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах 10 ажилтан “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа.
Үүнд: Г.Эрдэнэбилэг, А.Баттөмөр, Г.Өсөхбаяр, Р.Мөнхтулга, Ч.Нарангэрэл, Ц.Чулуундорж, Д.Гантулга, Ө.Батбаяр, Ж.Уранчимэг, Б.Ганбаатар
Эрчим хүчний яамны “Жуух бичиг”
Эрчим хүчний салбарын хөгжилд оруулсан хөдөлмөр, идэвх зүтгэлийг нь үнэлэн Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр 22 ажилтан шагнагдлаа.
Үүнд: Ч.Лхагвабаяр, З.Гэрэлмаа, Б.Алтанхуяг, Э.Мөнхцэцэг, Б.Баярхүү, М.Баатар, Т.Бат-Эрдэнэ, У.Одхүү, Б.Баасандорж, Ж.Энхсайхан, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Алтанзул, Ж.Эрдэнэсувд, Ц.Баярцогт, О.Хатанбаатар, Б.Пүрэвдорж, П.Тодбаяр, М.Батцэцэг, Г.Энхбаатар, Г.Төрхүү, Э.Мягмаржав, Б.Маналжав.
Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг
Дорнод аймгийн хөгжилд оруулсан хөдөлмөр, бүтээлийг нь үнэлэн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 5 ажилтан шагнагдлаа.
Үүнд: Т.Цацралтуяа, Г.Батчулуун, Б.Төгсжаргал, Г.Энхтүвшин, Н.Азжаргал
Дорнод аймгийн Засаг даргын “Жуух бичиг”
Дорнод аймгийн Засаг даргын “Жуух бичгээр 8 ажилтан шагнагдсан байна.
Үүнд: Ж.Хөвсгөл, Н.Шинэжил, Ц.Эрдэнэтуяа, Т.Батболд, Б.Шижирболд, У.Нэргүй, Б.Ганбат, Б.Хүнбиш
Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг
Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 5 ажилтан шагнагдав.
Үүнд: Б.Нарангэрэл, Б.Даваажаргал, Д.Одоннаран, Н.Тулга, П.Гэрэлбаатар
Чойбалсан хотын Засаг даргын “Жуух бичиг”
Чойбалсан хотын Засаг даргын “Жуух бичгээр 12 ажилтан шагнагдсан байна.
Үүнд: Ч.Батжаргал, О.Ууганбаатар, Х.Нармандах, М.Мөнхтөр, Д.Одхүү, Б.Анхбаяр, О.Чимэдцэрэн, Ж.Батбаяр, Э.Одхүү, Д.Бямбадорж, Н.Баатархуяг, Г.Мөнхтулга нар тус тус шагнагдлаа.





