Эрчим хүчний нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдаж байна
“ДБЭХС”ТӨХКомпани Монгол улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Эрчим хүчний яам 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбогдуулж эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлэх, үр ашиг, хэмнэлт, компаний үйл ажиллагааны талаар хэрэглэгчдэд сурталчилан танилцуулах ажлыг 2019 оны 04, 05 дугаар сард Дорнод аймгийн 13 сум, багуудаар эрчим хүчний нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж ажиллалаа.
2019 оны 06 дугаар сарын 21-нээс Хэрлэн сумын 11-н багуудад Эрчим хүчний нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байна.
Эрчим хүчний нээлттэй хаалганы өдөрлөгөөр дараах үйлчилгээ үзүүлнэ.
- ЦЭХ-ний аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөх
- ЦЭХ-ний ухаалаг тоолуурын талаар танилцуулах
- MN сайтыг сурталчлах таниулах
- Эрчим хүч хэмнэлтийн талаар зөвлөгөө өгөх
- Тоолуурын заалт харах, холболт шалгах /220в/
- Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ шинэчлэх, сунгах
Эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтийн талаарх мэдээллүүдийг хүргэнэ.
д/д | Баг | Байршил | Хугацаа |
1 | 1-р баг | Багийн ажлын албаны байрны баруун талд | 6-р сарын 24 |
2 | 2, 3-р баг | 2-р багийн спорт зааланд /2-р цэцэрлэгийн хажуу талд/ |
6-р сарын 25 |
3 | 4-р баг | Багийн ажлын албаны байранд /хуучин/ | 6-р сарын 26 |
4 | 5-р баг | Багийн ажлын албаны байранд | 6-р сарын 27 |
5 | 6-р баг | Уурхайн байрны голд | 6-р сарын 28 |
6 | 6-р баг | СМУ -ийн гол зам /комиссын дэлгүүрийн орчим/ | 6-р сарын 29 |
7 | 7-р баг | 33, 34, 38-р байрны голд тоглоомын талбайд | 7-р сарын 01 |
8 | 8-р баг | Төмөр зам-Багийн ажлын албаны байранд | 7-р сарын 02 |
9 | 9-р баг | 14.13.14.17-р байруудын голд | 6-р сарын 21 |
10 | 10-р баг | Цаг уурын ар талын хүүхдийн тоглоомын талбай | 7-р сарын 03 |
11 | 11-р баг | 12-р эгнээнд худгийн хажууд | 7-р сарын 04 |