НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 21 ны өдрийн 194 тоот тогтоолын дагуу “Суудлын автомашин УАЗ-396292” пургон автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга
“ДБЭХС” ТӨХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Суудлын автомашин УАЗ-396292” пургон автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.
Товч танилцуулга: Суудлын автомашин УАЗ-396292 30-60 ДОА, 2002 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, 2002 онд ашиглалтанд орсон. 17 жил шуурхай ажиллагаанд ашигласан, мотор, кроп, кузов элэгдэл ихтэй.
2.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2019 оны 07 дугаар сарын 05-ны Баасан гарагт 10.00 цагт |
Дуудлагын худалдаа болох газар | “ДБЭХС” ТӨХК-ны конторын 2 давхар сургалтын танхимд |
Худалдах доод үнэ | 600,000.00 (Зургаан зуун мянган төгрөг) төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдах доод үнийн 25 хувь буюу 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөг |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчин байршуулах данс | Хүлээн авагч байгууллага: “ДБЭХС” ТӨХК
Дансны дугаар: 5405073610 Хаан банк болон төв кассанд бэлэн тушаах Дансны нэр: “ДБЭХС” ТӨХК |
3.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 05 ны өдрийн 10:00 цаг хүртэл Дорнод аймаг Хэрлэн сум 1-р баг “ДБЭХС” ТӨХК-ны конторын 2 давхар санхүүгийн өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
4.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “ДБЭХС” ТӨХК-д ирж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99103890 утсаар болон дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг http://pcsp.gov.mn/file/1592 цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Дорнод аймаг Хэрлэн сум 1-р баг
Холбогдох утас: 99103890
“ДБЭХС” ТӨХК