Өндөр даралтын насос нийлүүлэх
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА |
Тендер шалгаруулалтын нэр: Өндөр даралтын насос нийлүүлэх
Тендерийн дугаар: ДБЭХС/201801011
Тендер зарласан огноо: 2018-02-14
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өндөр даралтын насос нийлүүлэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон харьцуулалтын тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар орж авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянга/ төгрөг төлснөөр тендер шалгаруулалтанд оролцож болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны 09 цаг 00 минут-аас өмнө Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэрээр ирүүлнэ.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 20 минут-д нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 99030576, 99109447
Данс: ХХБ 401008131