“Урлагийн наадам 2019” амжилттай зохион байгуулагдлаа
“ДБЭХС” ТӨХК-ийн 50 жилийн ойн арга хэмжээг угтан нийт ажилтнуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилготой “Урлагийн наадам 2019” тэмцээн 2019 оны 5 дугаар сарын 25 ны өдөр компаний урлагийн зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн наадмын шүүгчээр Дорнод аймгийн хөгжимт драмын театрын найруулагч Б.Цэрэннадмид, бүжиг дэглээч Ч.Гантулга, дуучин Г.Ганзориг нарын мэргэжлийн шүүгчид ажиллаа.
Алба, цех, хэлтсүүдээс бүрдсэн 9 баг гоцлол дуу, дуэт дуу, чөлөөт үзүүлбэр, хамтлаг дуу, хамтлаг бүжиг гэсэн 5 төрлөөр ширүүн өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
- Гоцлол дуу: 1-р байр Түлш дамжуулах цех, 2-р байр Зуухан цех
- Дуэт дуу: 1-р байр Турбин-хими цех, 2-р байр Дорнод салбар, ДШС
- Чөлөөт үзүүлбэр: 1-р байр Цахилгаан цех, К-Дха цех, 2-р байр Зуухан цех
- Хамтлаг дуу: 1-р байр Зуухан цех, 2-р байр ЦШС цех
- Хамтлаг бүжиг: 1-р байр ЦШС цех, 2-р байр Сүхбаатар салбар
Нийт дүнгээр Зуухан цех 1-р байр (өргөмжлөл, 1 сая төгрөг), Дорнод салбар ДШС цехийн хамтарсан баг 2-р байр (өргөмжлөл, 800 мянган төгрөг) эзэллээ. “Урлагийн наадам 2019” тэмцээндээ идэвхтэй оролцсон багууддаа баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.