НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ДБЭХС” ТӨХК-иас нийт ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, терроризмын тухай ойлголт, авлигын эсрэг хууль болон ХБИ, жендерийн тухай зөв хандлага төлөвшүүлэх мэдлэг мэдээлэл өгөх сургалтыг Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газрын Дорнод аймаг дахь газар, Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбартай хамтран 2026 оны 11 дүгээр сарын 19 ны өдөр зохион байгууллаа. Сургалтад компанийн 413 ажилтан хамрагдсан.




