“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл компани дээр ажиллав
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 2020 оны 11 дүгээр сарын 06 ны өдөр компани дээр 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангагдсан байдал, их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлуудын гүйцэтгэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилттэй болон өргөтгөлийн 50 МВт-ийн үйл ажиллагаатай танилцав.