“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭ
“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2018 оны хоёрдугаар улиралд 3 удаа хурал хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Ногдол ашиг хуваарилах тухай
- Үндсэн хөрөнгө актлах тухай
- Компанийн 2017-2018 оны өвлийн их ачааллыг давсан тайлангийн тухай
- Компанийн 2018 оны I улирлын санхүүгийн тайлан тэнцэл, техник эдийн засгийн үзүүлэлтийн гүйцэтгэлийн тухай
- Урамшуулал олгох тухай
- Гүйцэтгэх захирлын ээлжийн амралтын тухай
- Хуримтлагдсан ашгаар хөрөнгө оруулалт, засвар шинэчлэл хийх тухай
- “МАК” ХХК-тай хамтран ажиллах тухай
- Компанийн төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт орсоныг танилцуулах
- Компаний ТУЗ-ын даргыг компаний тухай хуулийн дагуу олонхийн саналаар сонгох тухай
- Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дэд хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:
- компанийн 2017 оны аудитлагдсан санхүүгийн тайлан тэнцлийн дүнгээр тайлант үед 3,926,483,517 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул 2018 оны батлагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тусгагдсны дагуу балансын цэвэр ашгийн 15 хувиар ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
- Компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн, цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон 46 нэр төрлийн 1,444,060,356 төгрөгийн балансын үнэтэй үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах саналыг дэмжиж, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулахыг Гүйцэтгэх удирдлагад даалгав.
- Компанийн 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж өвлийн их ачааллыг аваарь, осол сааталгүй амжилттай давсан тул “Сайн” гэж дүгнэн, 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд, зуны горимыг барих, засвар үйлчилгээний ажлуудыг цаг хугацаанд нь эхлүүлэн хийж, үйлдвэрлэлийн тоноглолын найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгов.
- Компанийн 2018 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлийг хэлэлцээд 2018 оны батлагдсан зорилтот түвшинг ханган биелүүлэхийн тулд авлагыг бууруулах талаар зохиох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
- Компанийн Гүйцэтгэх захирал Гэндэнжамц овогтой Отгонбаатартай байгуулсан “Контрактын гэрээ”-ний үүргийн биелэлтийн дүнгээр 99.0 оноо буюу “Сайн” үнэлгээ авсан тул журамын дагуу урамшуулал олгох саналыг дэмжиж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралд оруулан шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
- Төвийн бүсийн эрчим хүчний системээс худалдан авах цахилгаан эрчим хүчний тарифын өөрчлөлтөөр бий болох эх үүсвэр, компанийн балансын хуримтлагдсан ашгаар Хэрлэн-Булган 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар шинэчлэлийн ажил, ажиллагсдын соёл спортын төвийн их засварын ажил хийхийг дэмжив.
- Үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднэс “Дорнод МАК” нүүрсний уурхайн шинээр нээгдсэн уулын 2 дугаар блокоос Дулааны цахилгаан станцын зуухны горимд сөрөг нөлөөлөлгүй, технологийн шаардлага, найдвартай ажиллагааг хангасан нүүрсийг нэг тонныг нь 12,600 / НӨАТ-гүй/ төгрөгөөр “Монголын алт” ХХК-тай тодорхой хувиар худалдах, худалдан авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулж ажиллахыг зөвшөөрөв.
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 223,225 дугаар тогтоолуудаар ДБЭХС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон. ТУЗ-ийг гишүүдийн олонхийн саналаар Ц.Түвшинзаяаг “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгов.
ТУЗ-ийн нарийн бичиг Г.Нарантуяа