• Эрчим хүчний хэмнэлт
  • DTOG.mn
  • Асуулт хариулт
  • Заалт авах хуваарь
  • Цахилгаан дулааны тариф
  • Өргөдөл, гомдол хүлээн авах
"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс

Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл

  • Home
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл
  • “ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

  • Posted by shijir
  • Categories Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл
  • Date 2020-06-20

“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь  2020 оны хоёрдугаар улиралд  7 удаа удирдамжийн дагуу хурал хийж дараах асуудлуудыг хэлэлцсэн.

 Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:

  • 2019 оны жилийн үр дүнгийн цалин, урамшуулал олгох хувь хэмжээг батлагдсан цалингийн төлөвлөгөөнд багтаан олгохыг зөвшөөрсөн.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх 2020 оны ажлын төлөвлөгөөг баталсан.
  • Компанийн 2020 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн.
  • Компанийн Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөвлөх инженерийн нэмэгдлийг олгохыг зөвшөөрөв.
  • Нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
  • Компанийн 2020 оны бизнес төлөвлөгөө  батлах тухай хэлэлцэж баталсан.
  • Компанийн 2019 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын тайланг сонсож хэлэлцээд бусад худалдан авалтаар тусгагдсан 250,000,000 төгрөгийн задаргааг гаргаж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын хуралд танилцуулахыг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.
  • 50 MВт-ын төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын явцын талаар сонсож хэлэлцээд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн бэлтгэл ажлыг хангах, Монгол улсын хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Гүйцэтгэх захирал, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагч нарт даалгав.
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-ын хүчин чадлаар шинээр өргөтгөх төслийн зээлийн барьцаа хөрөнгийн асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг Гүйцэтгэх захиралд даалгав.
  • Эрчим хүчний салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилсон. ТУЗ-ийг гишүүдийн олонхийн саналаар М.Батгэрэлийг “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгов.
  • “ДБЭХС”  ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны  4 дүгээр сарын 23-ны өдрийн 14.30  цагт Эрчим хүчний  яамны хурлын танхимд  хуралдуулахаар шийдвэрлэв.
  • Компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүн, 2019 оны үйл ажиллагааны тайлан, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний гүйцэтгэлийг “Хангалттай ” гэж дүгнэв.
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг 104,673,000 төгрөгөөр батлав.
  • Компани 2019 онд санхүүгийн алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хувиарлахгүй байхаар шийдвэрлэв.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх түр хороог В.Дарханбаатар, Б.Баясгаланбаатар, С.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
  • 2020 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар сонсож хэлэлцээд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах” журмын дагуу тайлагнаж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
  • Компанийн 2020 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлийг сонсож хэлэлцээд 2020 оны бизнес төлөвлөгөө, зорилтот түвшингийн үзүүлэлтүүдэд тодотгол хийхийг, аудитын зөвлөмж, албан шаардлагын биелэлтийг III дугаар улиралд багтаан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахыг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.
  • Компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн, цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон, хавсралтанд заасан 146 нэр төрлийн 3,014,019,620 төгрөгийн балансын үнэтэй үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах саналыг дэмжиж, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
  • Гүйцэтгэх захиралтай байгуулсан “Контракт”-г сунгах тухай хэлэлцээд “ДБЭХС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.ОтгонбаатарынКонтрактыг шинэчлэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн  1 жилийн хугацаагаар байгуулсан.

ТУЗ-ийн нарийн бичиг  Г.Нарантуяа

  • Share:
shijir

Previous post

“Согтуу жолоочтой хамтдаа тэмцье-2020” аянд нэгдлээ
2020-06-20

Next post

"ДБЭХС" ТӨХК-ИЙН 2020 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ, ЗОРИЛТОТ ТҮВШИНГИЙН I БА II ДУГААР УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛ
28 July, 2020

Хайлт

Шинэ мэдээ

“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.05.19)
19May2025
“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.03.11)
11Mar2025
2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛНОО ШАЛГАРУУЛАВ
28Feb2025
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
26Feb2025

Харилцах хаяг

  • Манай хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Утас: 7777 4771
  • Имэйл: info@ees.energy.mn
  • Facebook хуудас: facebook.com/"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК

"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК