ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2022 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН ТОДОРЛОО
Монгол Улсын эрчим хүчний салбар нь 2022 онд хийсэн ажлаа дүгнэн шилдэг байгууллага, бүтээн байгуулалт, менежер, ерөнхий инженер, инженер, мастераа тодруулах үйл ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 30 нд боллоо. Шилдгээр шалгарсан байгууллага, хамт олонд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар баяр хүргэж шагнал гардууллаа.
Шилдэг инженерээр ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлээрээ “ДБЭХС” ТӨХК-ийн Инженерийн албаны Горим техник хяналтын инженер Өлзийхутагийн Од шалгарлаа.