ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛЛАГСДЫН БАЯРЫН ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Монгол улсад Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ой, Эрчим хүчний ажиллагсдын баярын өдөрлөгийн үйл ажиллагааг 2023.08.19 нд Саам сувиллын газарт зохион байгууллаа.
Үндэсний бөхийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас Түрүү бөхөөр Хамгаалалтын албаны ажилтан Л.Чадраабал, Үзүүр бөхөөр Хангамж үйлчилгээний хэлтсийн туслах аж ахуйн мэргэжилтэн Э.Шинэтөгс, Шөвгийн дөрөвт Зуухан цехийн Туслах машинч Х.Гэрэлт-Од, Зуухан цехийн Зуух цэвэрлэгээний засварчин Х.Чимид-Очир шалгарлаа.
Сурын харвааны эрэгтэй төрөлд Сүхбаатар салбарын ЦШС-ний монтёр Д.Мөнхбилэг түрүүлж, ЦШС цехийн Баян-Уул сумын диспетчер монтёр Д.Болорчулуун 2-р байр, К-ДХА цехийн программ хангамжийн инженер Г.Нямбат 3-р байр эзэлсэн бөгөөд эмэгтэй сурын харваанд Техник хяналтын албаны Байгаль орчин, эрүүл ахуйн инженер С.Бямбаахүү түрүүлж, Дорнод салбарын Хэрэглэгч хүлээн авах танхимын ахлагч О.Батгэрэл 2-р байр, ЦШС цехийн Дэд станц хуваарилах байгууламжийн монтёр Б.Наранжаргал 3-р байр эзэллээ.
Ажилтнуудын дунд зохион байгуулсан хонжворт сугалааны супер хонжвор болох Toyota Prius 30 маркийн автомашиныг ЦШС цехийн Чойбалсан дэд станцын диспетчер Т.Анхбаяр, Хөх хот-Жининь хосоороо аялах эрхийг Хангамж үйлчилгээний хэлтсийн Гадна талбайн үйлчлэгч Ц.Ариунцэцэг, ухаалаг тоос сорогч, автомат угаалгын машин, таблет-11, гар утас зэрэг нийт 14 азтан шалгаруулж урамшууллаа.