ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Эрчим хүчний салбарын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, бүтээн байгуулалт, менежер, ерөнхий инженер, инженер, мастер ажилтнуудаас ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж жил бүр салбарын шилдэгүүдийг шалгаруулдаг билээ.
Шинэ оны босгон дээр 2023 оны Эрчим хүчний салбарын “ШИЛДЭГ МАСТЕР” -аар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Турбин – хими цехийн засварын мастер Энхболдын Сугар шалгарч, шагналыг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЭХЯ-ны хүндэтгэлийн танхимд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гардуулан өглөө.
Шилдэг мастертаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!