“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 2026” СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогчийн хамтын ажиллагааг сайжруулах, туршлага солилцох зорилгоор 28 байгууллагын 252 тамирчдын дунд “Хөдөлмөр эрхлэлт-2026″ Волейболын тэмцээнийг “ДБЭХС” ТӨХК-тай хамтран 2026 оны 03-р сарын 20,21 -ны өдрүүдэд зохион байгуулж нийлбэр дүнгээр “ДБЭХС” ТӨХК-ийн баг эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тус бүр 2-р байранд орж 2 дахь жилдээ шилжэн явах цомын эзэн боллоо.
Эрэгтэй баг:
1-р байр Сэргэлэн ахлагчтай Зүүн бүсийн Онцгой байдлын газар
2-р байр М.Мөнхтөр ахлагчтай Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК
3-р байр Хүчбилэг ахлагчтай Хувийн хэвшил Дорнын жолоо
Эмэгтэй баг:
1-р байр Болормандах ахлагчтай Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг
2-р байр Гантуяа ахлагчтай Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК
3-р байр Уугансарнай ахлагчтай Поли техникийн коллеж
Тэмцээний шилдгүүд
Шилдэг холбогч
Эмэгтэй – Болормандах(Төмөр замын Баянтүмэн тасаг)
Эрэгтэй – Баянмөнх (Хувийн хэвшил Дорнын жолоо)
Шилдэг довтлогч
Эмэгтэй – Ариунаа (“ДБЭХС” ТӨХК)
Эрэгтэй – Төгөлдөр (Зүүн бүсийн Онцгой байдлын газар)
Багийн нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН БАЙР
“ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК




