“ДБЭХС” ТӨХК-ИЙН ЦОМЫН ТӨЛӨӨХ ЗАСВАРЫН БРИГАДУУДЫН ДУНД ЗОХИОГДСОН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО
“ДБЭХС” ТӨХК-ийн цомын төлөөх засварын бригадуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс гэсэн гурван төрөлт тэмцээн 2026 оны 3-р сарын 26 нд Талын мэргэн клуб, 27-28 ны өдрүүдэд компанийн Соёл, спортын төвд зохион байгуулагдсан. Нийт 10 багийн 190 гаруй баг тамирчид оролцлоо.
Гар бөмбөг
I байр – Эрчим хүч борлуулалтын хэлтэс
II байр – Турбин цех
III байр – Компьютер Дха цех
Сагсан бөмбөг
I байр – Цахилгаан цех
II байр – Компьютер Дха цех
III байр – Турбин цех
Дартс
I байр – Эрчим хүч борлуулалтын хэлтэс
II байр – Цахилгаан цех
III байр – Зуухан цех
Дартсын хамгийн өндөр оноог Засвар ТХ-ын инженер Э.Сугар, Зуухан цехийн засварчин С.Гантулга, ДШС цехийн засварчин Г.Амарбат нар тус бүр 140 оноо авсан. Нийлбэр дүнгээр Цахилгаан цехийн засварын бригадын баг тамирчид 1-р байр эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.






