ЦЭРГИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ТЭМЦЭЭНҮҮД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан болон е-спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн үндэсний бөхийн барилдаанд сумын цолтой болон залуу 32 бөх уран мэх, бяр хүчийг уралдуулан барилдлаа. Зохион байгуулагчдын зүгээс барилдааныг суглаагаар явуулсан нь онцлог байсан бөгөөд түрүүлэх таамагт байсан хүчтэнүүд хоорондоо эрт таарч, өрсөлдөөнийг улам сонирхолтой, үзүүштэй болгосон юм.
Хүч бяраа сорьсон хүчит 32 бөхөөс: Сумын заан Э.Шинэтөгс түрүүлж залуу бөх Ч.Сонинбат үзүүрлэв. Сумын начин Б.Бишрэлт залуу бөх Б.Золжаргал нар их шөвөгт шалгаран барилдлаа.
E-спортын тэмцээнийг “CS2” болон “PUBG Mobile” гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа. Багуудын багаар ажиллах чадвар, тактик өрсөлдөөн дунд тэмцээн ширүүн өрнөж, дараах багууд тэргүүллээ.
Counter-Strike 2
-
- I байр: Турбин цехийн баг тамирчид
- II байр: Компьютер ДХА цехийн баг тамирчид
- III байр: Цахилгаан цехийн баг тамирчид
PUBG Mobile
-
- I байр: Зуухан цехийн I баг тамирчид
- II байр: Зуухан цехийн II баг тамирчид
- III байр: Турбин цехийн баг тамирчид





