ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2015.03.20
Тендер шалгаруулалтын нэр:Бульдозер нийлүүлэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар:ТШ/06/2015
“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Бульдозер нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000.0 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Жилийн борлуулалт 500 сая төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 300 сая төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт 3,000,000.0 /Гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 4 дүгээр сарын 20 ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4 дүгээр сарын 20ны өдрийн, 15 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодны давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг
”Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн төв байр
Утас: 70584545, 89102579
Факс: 70584545