2016 оны “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”-г тодрууллаа
“ДБЭХС” ТӨХК-ийн баярын хурал 2017.02.24-ны 8:00 цагт боллоо. Хурлын үеэр дараах шагналуудыг гардуулав. Дорнод бүсийг эрчим хүчээр хангах хөгжил дэвшил бүтээн байгуулалтын их үйлсэд хамт олноороо манлайлан оролцож, үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, хэрэглэгчдэд цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн түгээх ажилдаа сэтгэл зүтгэл гарган, мэргэжлийн өндөр түвшинд үр бүтээлтэй ажилласан алба хэлтсүүдээс Б.БЯМБАА даргатай ИНЖЕНЕРИЙН АЛБАНЫ хамт олон, цехүүдээс Ж.ГАНБОЛД даргатай ТУРБИН-ХИМИ цехийн хамт олны хөдөлмөрийн амжилтыг үнэлж “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2016 оны “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”-оор тодруулан, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
“Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгээр ТДЦ-ийн ээлжийн мастер Ц.Батжаргал, тоноглолын машинч Г.Нарантуяа
“Дорнод аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Дорнод салбарын техник үйлчилгээний монтёр Б.Ганбаатар, ЦШС цехийн засвар үйлчилгээний монтёр Т.Ганболд
“Дорнод аймгийн Засаг даргын “Жуух” бичгээр” Зуухан цехийн засварчин А.Баттөмөр, кранчин Д.Жигдэнваанчиг, ДС-ын ХҮТ-ын ахлагч Л.Байгалмаа, Халхгол Ялалт багийн байцаагч монтёр М.Мөнхбат
“Чойбалсан хотын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр ТДЦ-ийн тоноглолын машинч Б.Энхтуяа, ЦШС цехийн үйлчлэгч Ц.Оюунцэцэг, ДШС цехийн засварчин С.Чулуундорж нарыг шагнав.
Хурлын үеэр “Melody” хамтлагынхан ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.