ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
1.Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Дорнод аймаг Хэрлэн сумын 1-р багт байршилтай “ДБЭХС” ТӨХК-ын конторын барилгын 1 давхарт байрлах 2 өрөө 52,82 м2 талбай бүхий цайны газрын зориулалтаар үндсэн хөрөнгийг түрээслүүлнэ.
2.Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг |
Материал хүлээн авах хаяг |
Дорнод аймаг Хэрлэн сум 1-р баг “ДБЭХС” ТӨХК-ийн төв контор 3 давхарт СБХэлтсийн даргын өрөө |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
Дорнод аймаг Хэрлэн сум 1-р баг “ДБЭХС” ТӨХК-ийн төв контор 2 давхар сургалтын танхимд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагт 30 минут |
Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ |
1 сарын түрээсийн төлбөрийн доод хэмжээ 475,380 (Дөрвөн зуун далан таван мянга гурван зуун наян) төгрөг |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Шаардлагатай |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл | Шалгарсан түрээслэгчтэй төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний үлгэрчлэсэн загварын дагуу гурвалсан гэрээ хийнэ. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
· Үйл ажиллагааны танилцуулага, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих 2016 он); · Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт); · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал; · Түрээслэх хөрөнгийн байршил нь үйлдвэрийн хашаан дотор байрлалтай учир ажиллах цагийн хувиар болон бусад үйл ажиллагааг тусгасан гэрээ хийх санал ирүүлэх.
|
3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “ДБЭХС” ТӨХК дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг “ДБЭХС” ТӨХК-ийн утас болон цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Дорнод аймаг Хэрлэн сум 1-р баг “ДБЭХС” ТӨХК
Холбогдох утасны дугаар: 99109858, 89113544