Дорнод аймгийн хилийн цэргийн 0306-р анги эрчим хүчинд холбогдлоо
2017.05.22
Эрчим хүчний яамны сайдын 2017 оны 06 дугаар сарын 14ний өдрийн 3/1955 тоот албан даалгавраар “Тамсаг-2” дэд станцаас Хилийн цэргийн 0306 дугаар анги хүртэл 10 кВ-ын 37,84 км цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц барих ажлыг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны хооронд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.
Дорнод аймгийн Матад сумын Хилийн цэргийн 0306-р ангийг Зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдсноор хилийн цэргийн нийт 65 айл өрх, хилийн цэргийн 0306 анги байнгын найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болоод байна.
Хилийн цэргийн 0306-р ангийн эрчим хүчинд холбох ёслолын ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хошууч, генерал Ш.Лхачинжав, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Түвшинзаяа, Дорнод аймгийн прокурорын газрын дарга Т.Ууганбаатар, Дорнод аймгийн онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Гантөмөр, Хилийн 0306 дугаар ангийн дарга хурандаа Э.Болдбаатар, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дорнод салбарын дарга Ч.Одбаяр, Матад сумын засаг дарга Д.Дэмчигсүрэн нар болон хилийн ангийн бүрэлдэхүүн оролцов.
Цагийн хязгаарлалттайгаар дизел станцаар цахилгаанаа хангаж байсан Мэнэнгийн отряд, Мэнэн багийн иргэд цаашид мэдээллийг хүлээн авах, эрчим хүчийг ашиглаж аж ахуй эрхлэх, амьжиргаагаа сайжруулах, эрчим хүчинд суурилсан дэвшилтэд техник, технологи хэрэглэх зэрэг томоохон боломж бүрдэж байна.