“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭ
“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2018 оны нэгдүгээр улиралд 2 удаа хурал хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Компанийн 2018 оны бизнес төлөвлөгөөг батлах тухай
- 2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг батлах тухай
- 2017 оны жилийн үр дүнгийн шагналын хувь хэмжээг тогтоох тухай
- Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүнгийн тухай
- Гүйцэтгэх захирлын 2017 оны контрактын гэрээний үүрэг, зорилтот түвшингийн биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх
- Дотоод хяналтын албаны 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох тухай
- ТУЗ-ийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай
Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:
- Компанийн 2018 оны бизнес төлөвлөгөө болон худалдан авалтын төлөвлөгөөг тус тус баталсан.
- Компанийн 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр ажилтнуудад олгох жилийн үр дүнгийн шагналын хэмжээг 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоосон.
- 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцлийн дүн, аудитын дүгнэлтийг хэлэлцээд 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг бүрэн ханган биелүүлж, ашигтай ажилласан тул компанийн 2017 оны үйл ажиллагааг “Cайн” гэж дүгнэсэн.
- Гүйцэтгэх захиралтай байгуулсан “Контрактын гэрээ”-ний биелэлт, 2017 оны ажлын тайланг хэлэлцээд гэрээний биелэлтийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг 60.0 оноогоор дүгнэсэн.
- Дотоод хяналтын албаны 2017 оны ажлын тайланг сонсож танилцаад тайлангийн хэрэгжилт биелэлтийг гаргахдаа үзүүлэлт тус бүрээр үнэлж дүгнэхийг үүрэг болгосон.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны ажлын тайланг хэлэлцээд Хангалтай гэж дүгнэн 2018 оны ажлын төлөвлөгөөг баталсан.
ТУЗ-ийн нарийн бичиг Г.Нарантуяа