Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургууль зохион байгууллаа
2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 339 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын дагуу Монгол улс даяар 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион явуулав.
16 цаг 00 минутанд дуугаргасан гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор “ДБЭХС” ТӨХК-ийн 184 ажилтан, албан хаагч, ИТА нар ажлын байрнаас гарч аюулгүйн бүст жагсав.