“ДБЭХС” ТӨХК-ИЙН III ШАТНЫ ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙВ
“ДБЭХС” ТӨХК-ийн захирлын А/97 тоот тушаалын дагуу 2022 оны эхний хагас жилийн III шатны үзлэгийг Компанийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хамтарсан комисс нь 2022 оны 06 дугаар сарын 15 ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24 ний өдрийг дуустал явуулж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд хяналт тавьж, үзлэг шалгалт хийв. Комиссын зүгээс цех, хэсгүүдийн ХАБЭА-н байдалд доорх зүйлүүдэд үзлэг шалгалт хийлээ.
1.Даралтат сав, уур, усны шугам хоолой, өргөх, зөөх механизм, өндөр хүчдлийн тоноглолын үзлэг, туршилтын графикийн биелэлт, техникийн анхан шатны бичиг баримт, паспортын хөтлөлт баяжилт, эмх цэгц
2.Хамгаалах хэрэгслийн туршилт, хувийн хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэлт хэрэглэж буй байдал, энэ талаар гарсан санал хүсэлт
3.Аваарь, осол, гал эсэргүүцэх дасгал, зааварчилгааны чанарыг дээшлүүлсэн байдал, түүний үр дүн
4.Их, урсгал засвар түүний биелэлт
5.Цех, нэгж хэсгийн хөдөлмөр хамгааллын зардал,биелэлт
6.ХХАА, ГАУС хичээл сургууль, зохион байгуулсан, төлөвлөгөөний биелэлт
7.Цайны газрын ариун цэвэр, нийлүүлэгдэж буй хоолны амт чанарыг үзэж шалгалаа.
8.Сүүлийн хагас жилийн үзлэгээр илэрсэн зөрчил дутагдал устгасан байдал.
ХАБЭА-н байдалд тавих III дахь шатны эхний хагас жилийн хяналтын үзлэгээр илэрсэн зөрчлүүдийг устгуулахаар цехүүдэд албан даалгавар өглөө.