• Эрчим хүчний хэмнэлт
  • DTOG.mn
  • Асуулт хариулт
  • Заалт авах хуваарь
  • Цахилгаан дулааны тариф
  • Өргөдөл, гомдол хүлээн авах
"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Компаний танилцуулга
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
    • Гүйцэтгэх захирал
    • Захирлын зөвлөлийн гишүүд
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр
    • Үйлдвэрчний эвлэлийн хороо
    • Төсөв санхүү
      • Батлагдсан зорилтот түвшин
      • Гүйцэтгэл зорилтот түвшин
      • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагаа
    • Хүний нөөц
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал
    • Авлигын эсрэг
    • Дүрэм, журам
  • Шилэн данс

Мэдээ мэдээлэл

  • Home
  • Мэдээ мэдээлэл
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР ЗУРГААН ЭРХЭМ ШАГНУУЛЛАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР ЗУРГААН ЭРХЭМ ШАГНУУЛЛАА

  • Posted by shijir
  • Categories Мэдээ мэдээлэл
  • Date 2022-07-08

         Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Эрчим хүчний салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрчим хүчний салбарт олон жил идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхмүүдийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.

  • “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Пунцагийн ЦЭРЭННАДМИД;
  • “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Далхаагийн БААТАРХҮҮ;
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Инженерийн албаны дарга Батмөнхийн БЯМБАА;
  • “МЭЗ” ХХК-ийн ерөнхий захирал Даржаагийн ГАНБААТАР;
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал Лувсангийн ГАНЗОРИГ;
  • “Эрчим хүчний барилга угсралт трест” ХХК-ийн мастер Пүрэвдоржийн Раднаа

нарын зургаан эрхмийг Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан цолоор шагнаж урамшуулсныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гардуулан өглөө.

       “Монголын төр та бүхний эх орныхоо төлөө хийсэн бүтээн байгуулалт болон эрчим хүчний салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг болон ирээдүйд хийх их үйлсийн төлөө энэ шагналыг өгсөн нь гарцаагүй. Энэ жил Монгол Улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүссэний 100 жилийн ой тохиож, хамтдаа түүхийн гэрч болж байна. Салбарын тосонд хутгалдаж, тоосыг үнэрлэж явсан бид бүхний хувьд эрин зуунаар өртөөлсөн их хөгжлийн галыг манаж, үүдийг өргөж явах өндөр хүндтэй үүрэг энэ цаг үед оногдож байна. Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд эхнээсээ ажил хэрэг болж, амжилттай хэрэгжиж байгаад сайдын хувьд миний бие баяртай байна. Амгалан дулааны станц, 10 аймгийн төвд баригдах дулааны станц, 200МВт.цагийн багтаамжтай батарейн цэнэгт хураагуурын төсөл арга хэмжээний санхүүжилт шийдэгдэж, гүйцэтгэгчийг тодруулан барилга угсралтын ажил эхэлсэн бол Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын бэлтгэл ажлууд хангагдаад байна. Энэ сайхан өдөр хамт олондоо болон Монгол төрийн эрхэм хүндтэй шагнал хүртсэн та бүхэнд үндэсний их баяр наадмын мэнд хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн сайд Н.Тавинбэх баяр хүргэлээ.

       “ДБЭХС” ТӨХК-ийн 52 жилийн түүхэн дэхь анхны “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН” болсон Инженерийн албаны дарга Б.БЯМБАА таньд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  • Share:
shijir

Previous post

“ДБЭХС” ТӨХК-ИЙН БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-07-08

Next post

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАНАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
20 July, 2022

You may also like

  • 2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛНОО ШАЛГАРУУЛАВ
    28 February, 2025
  • Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
    26 February, 2025
  • КОМПАНИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУДЫГ ШАЛГАРУУЛАВ
    16 January, 2025

Хайлт

Шинэ мэдээ

“ДБЭХС” ТӨХК-ИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ (2025.03.11)
11Mar2025
2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛНОО ШАЛГАРУУЛАВ
28Feb2025
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл
26Feb2025
КОМПАНИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУДЫГ ШАЛГАРУУЛАВ
16Jan2025

Харилцах хаяг

  • Манай хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК
  • Утас: 7777 4771
  • Имэйл: info@ees.energy.mn
  • Facebook хуудас: facebook.com/"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК

"Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК